ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээг гаргажээ.
Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 6-р сарын 20-ны мэдээгээр Говь-Алтайн Дэлгэр, Баянхонгорын Гурванбулаг, Ховдын Дарвид царцааны хэт олшролттой буюу 1 ам.метр талбайд 8-30, бусад сумын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологдсон.

Царцааны төрлөөр авч үзвэл Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан байна. Царцаа нь халуун, хуурай нөхцөлд идэвхтэй үржиж, ургамлыг өдөрт өөрийн жингээс 1.5-2 дахин их хэмжээгээр идэж ургалтад сөргөөр нөлөөлдөг байна.