Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагад шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Э.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2025 оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын хугацаанд төлбөр төлөгч нэр бүхий гурван иргэн, нэг хуулийн этгээдээс төлбөрт тооцуулахаар өгсөн нийт 14.2 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан байна.
Улмаар уг мөнгийг зориулалтын дагуу төвлөрүүлэхийн оронд хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ