Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Рио Тинто групп, Оюу толгой компани хамтран уул уурхайн "амин сүнс" болсон геотехникийн инженерүүдийг 2021 оноос Монгол Улсад бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь удаагийн төгсөгчдөдөө бакалаврын диплом гардууллаа.
Геотехникийн инженер нь уул уурхай, барилга байгууламжийн хөрс, чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад өндөр ач холбогдолтой мэргэжил бөгөөд дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам өссөөр байна.
Хөтөлбөрийн хүрээнд залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид Оюу толгой төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдэж байна. Үүний нэгэн жишээ нь 2024 оны анхны төгсөгчдийн 80 гаруй хувь нь “Оюу Толгой” компанид ажиллаж буй юм.
Өнөөдрийн байдлаар ШУТИС-д геотехникийн чиглэлээр 90 оюутан суралцаж байгаа бөгөөд энэ оноос магистрын хөтөлбөрөө эхлүүлж, эхний элсэлтэд 20 оюутан бүртгүүлээд байна.
Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйг бүтээлцэх хүсэл мөрөөдөлтэй залуусыг геотехникийн инженерийн мэргэжлийг сонгон суралцаж, үндэсний болон олон улсын хэмжээний томоохон төслүүдэд хувь нэмрээ оруулахыг урьж байна.