УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр намын дарга О.Цогтгэрэл нөхөн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Орон даяар ИТХ-ын нөхөн сонгууль боллоо. АН-ын хувьд аймгийн түвшинд болсон сонгуульд амжилтгүй оролцсон. Сумын түвшинд амжилттай оролцлоо.
Бид өөрсдөдөө дүгнэлт өгч, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал үүсэж байна. Сумын түвшний сонгуульд АН-ын нэр дэвшигчид улсын хэмжээнд нийлбэр дүнгээр хамгийн өндөр санал авсан.
Анхан шатанд буюу иргэдэд хамгийн ойр байдаг түвшинд АН-ын нэр дэвшигчид өндөр санал авсан байна.
Тал талын хараат бус, хөндлөнгийн олон байгууллагын судалгаагаар ард иргэд АН-ыг хамгийн өндрөөр үнэлсэн байдаг. Гэтэл яагаад аймгийн сонгуульд цөөнхийн санал авав?
Олон нийтэд АН-ын рейтинг өндөр байгаа ч элдэв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, албан тушаал, эрх мэдэл, төрийн албаны бүтцийн улмаас АН ялагдал хүлээж байна.
Бид цаашид дээрх угшсан сүлжээг задлахын тулд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, өөрсдийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатайг харуулсан үр дүн байлаа.
Биднийг дэмжиж саналаа өгсөн иргэддээ баярлалаа" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: