Энэ жилийн элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн нийт шалгуулагчийн хичээл сонголтын тухайд хамгийн өндөр хувийг Математикийн хичээлийн шалгалт эзэлж байна. Харин хамгийн бага сонголттой хичээл нь Орос хэл байна.
Шалгалт зургаадугаар сарын 25-ны пүрэв гарагт Түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг анхаарууллаа. Цагаасаа хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Сүүлийн шалгалтаас хойш 24 цагийн дотор шалгалтын дүнг их сургуулиудад автоматаар хүргэх аж.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол "Энэ жилээс орж ирсэн хамгийн чухал өөрчлөлт нь тусгай хэрэгцээт шалгуулагчид тусгайлсан шинэ шалгалтын төвд шалгалтаа өгнө. Шаардлагатай бүх орчныг бүрдүүлсэн.
Түүнчлэн утасны сүлжээ унагаах технологи туршина. Шалгуулагчдын утсыг хурааж авахгүй. Зориулалтын уутанд хийгээд шалгалтын дараа авч явах боломжтой" гэв.

ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ АВЧРАХ БИЧИГ БАРИМТ
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын баримт бичиг