"Олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан” Улаанбаатар хотноо болж байна.
Уралдаанд Монгол, Хятад, Солонгосын 350 орчим залуу авьяастнууд оролцож буй. Тус уралдаан Монголд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Сонгодог хөгжмийн салбарт шинэ хуудас нээсэн үйл явдал болж байгааг зохион байгуулагчид онцлоод, үүгээр дамжуулж хотынхоо нэрийг сурталчлах гол зорилготой гэв.

Зохион байгуулалтын талаар Монгол Улсын Консерваторын захирал Ц.Ширэндэвээ хэлэхдээ, “17 хүртэлх насны мэргэжлийн суралцагчид болон төгөлдөр хуурыг сонирхон суралцагч хүүхдүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байна.
Шүүгчдийг сонгохдоо ажлын туршлага, шавь нараа олон улсын уралдаануудад бэлдсэн, мөн гаргасан амжилтыг гол шалгуур болгосон. Түүнчлэн зөвхөн монгол шүүгчид буй гэдгээрээ онцлог.
Түрүүлсэн оролцогчдод мөнгөн шагнал, диплом болон бэлэг дурсгалын зүйлс гардуулна” гэв.
Тус сургуулийн төгсөгч, төгөлдөр хуурч Ц.Гүнбилэгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр, “Монгол Улсын Консерваторыг төгсөөд хоёр жил болж байна. Төгөлдөр хуураар хичээллэснээр сахилга бат, тэвчээрт суралцсан. Амьдралын минь салшгүй хэсэг.
Одоо АНУ-ын Бостоны Хөгжмийн их сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр суралцдаг. Амралтаараа эх орондоо ирж, багш нартаа сайн дураараа тусалж буй.
Тэмцээнд олон төгөлдөр хуурчдыг хамруулж чаджээ. Монголын анхны тэмцээн гэхэд зохион байгуулалт сайн байна. Мөн Монголд төгөлдөр хуур сонирхдог хүүхэд олон болсныг харлаа. Ийм төрлийн тэмцээнд оролцсоноор хүүхэд нээлттэй болж, олон нийтэд ур чадвараа хүргэх зэрэг чадваруудад суралцдаг болохоор үр өгөөжтэй. Оролцогчдодоо амжилт хүсье” гэлээ.

Эл фестиваль нь хүүхэд залуусын авьяас чадварыг сорихоос гадна, Монголын сонгодог урлаг, соёлын солилцоог дэлхийн тавцанд гаргах, сонгодог хөгжмийн боловсролыг олон нийтэд таниулахад чухал хувь нэмэр оруулж буй юм.
Фестивалийг Монголын мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбоо болон Монгол улсын консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим хамтран зохион байгуулж байна.
Тус сургуулийн захирал болон мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс тус арга хэмжээг цаашид улам өргөжүүлж, олон улсад нийцсэн томоохон наадам болгон тогтвортой үргэлжлүүлнэ гэдгийг онцоллоо. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.