Монгол ноолуурын үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгалийн өнгөний давуу чанарыг тодотгосноор дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогийг тусган хэрэгжүүлэх “Хамгаалагдсан газар зүйн заалттай монгол ноолуур”-ыг Монголын оюуны өмчийн газарт албан ёсоор баталгаажуулан бүртгүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Монголын ноос ноолуурын холбооноос Монгол Улсын бүх аймаг сумын Мал зүйн албанаас ямааны зүс, өнгөний судалгаа, ноолууран түүхий эд бэлтгэдэг үйлдвэрүүдээс түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний өнгөний судалгаа, байгалийн бүсийн дагуу ямааны үүлдэр бүрээр байршил, тоо толгой, тархалтын зураглал, Монголын ямааны аж ахуй, биологийн болон ноолуурын чанарын онцлог шинж чанарыг судлах, дата мэдээлэл боловсруулжээ.

Мөн физик, химийн шинж чанарыг судлах, онцлог, бичиг баримтын боловсруулалт, Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуулийн Дэвшилтэт ширхэгт материал судлалын тэнхимийн SenseTex лабораторид түүхий, угаасан, самнасан ноолуурын боловсруулалтын чанарын үзүүлэлт, ноолуурын таван өнгөний шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэжээ.
Монгол орны газар зүйн байршил нь ямааны ноолуурын өнгөнд шууд нөлөөлдөг бөгөөд байгалийн өвөрмөц зохицолдоон, байршлаас хамаарч Цагаан, Цагаан цайвар, Хөх саарал, Бор, Хар бараан өнгө давамгай байдаг тул ноолуурыг суурь таван өнгөөр бүртгүүлж “Хамгаалагдсан газар зүйн заалттай монгол ноолуур”-ын гэрчилгээг гардан авлаа.

Түүнчлэн Газар зүйн байршил, бүс нутгийн онцлог нь ноолууран ширхэгтийн нарийвчлал, урт, гарц, өнгө, бат бөх чанар зэрэг үндсэн үзүүлэлтүүдэд хүчтэй нөлөөлдөг. Монгол ноолуурын гарал үүслийн системд газарзүйн байршил, нарны цацрагийн түвшин, бэлчээрийн төрөл, өндрийн бүсчлэл зэрэг мэдээллийг холбосноор тухайн бүс нутгийн ноолуурын өнгөний онцлог, чанарын ялгааг мөшгөх тогтолцоонд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөшгөн баталгаажуулах ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.