Мобиком Корпораци 30 жилийн ойдоо зориулан RED SHOW тоглолтыг энэ сарын 27-ны өдөр SocialPay Park-т зохион байгуулах гэж байна.
RED SHOW нь зөвхөн хөгжмийн тоглолт бус, Мобикомын 30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн хэрэглэгчид, харилцагч түншүүд болон үе үеийн ажилтнуудтайгаа хамтдаа тэмдэглэх баярын арга хэмжээ юм.
1996 онд үүрэн холбооны салбарын анхдагч болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Мобиком өнөөдөр технологийн компани болон өргөжин хөгжжээ. Энэ хугацаанд бид сая сая хэрэглэгчийн амьдралын чухал мөчүүдийг холбож, хамтдаа өсөж хөгжсөн билээ. Энэхүү амжилтын ард бидэнд итгэж, хамтдаа үнэ цэн бүтээсэн хэрэглэгчид, түнш байгууллагууд болон үе үеийн ажилтнууд бий.
Тиймээс RED SHOW бол зөвхөн нэгэн үдшийн тоглолт биш. Харин хамтдаа туулсан замналаа дурсаж, амжилтаа тэмдэглэж, ирээдүйн шинэ хуудсыг хамтдаа угтах баярт мөч.
Тоглолтод Монголын шилдэг уран бүтээлчид болох Ука, Татар, Mxrningstar нар оролцож, өөрсдийн хит бүтээлүүдээрээ үе үеийн үзэгчдийг нэг дор нэгтгэнэ. Мөн зочин уран бүтээлчид баярын уур амьсгалыг улам бүр тодотгох болно.
RED SHOW яг товлосон цагтаа эхэлнэ. Тиймээс та цагтаа ирж, хөгжим эгшиглэх эхний хэмнэлээс сүүлчийн алга ташилт хүртэлх мөч бүрийг хамтдаа мэдрээрэй. Мобикомын 30 жилийн түүхийг хамт бичилцсэн та бүхнийг дурсамжаа хуваалцаж, хайртай хүмүүстэйгээ хамт мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлцгээе.
• Хэзээ: 2026.06.27
• Хаана: SocialPay Park
• Тасалбарыг mobicom болон MonPay аппликэйшнээс худалдан авах боломжтой.