УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болов.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 06.11-ний өдөр хийжээ.
Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтэд юу гэж заасан бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасны "... 4 жил ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн байна."
Үндсэн хуулийн цэцийн 2026.05.08-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг 2026.05.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөн, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг баталсан юм.
Хуулийн төслийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан гэв.
Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026.06.10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 39 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.