Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Хууль тогтоол дундаас бидний өндөр ач холбогдол өгөх ёстой нь өнөөдөр бидний хэлэлцэж буй 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан юм. 2025 онд төрийн нийт байгууллага 31 их наяд төгрөгийг зарцуулсан.
Ажил хөдөлмөр эрхэлдэг, иргэд, татвар төлөгчид байгаа учраас бид энэ их мөнгийг зарцуулах боломж, нөхцөл бүрдсэн гэдгийг бид мартаж болохгүй.
- ЗГХЭГ, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн зорилтот түвшинд хүрсэн эсэх, гүйцэтгэлээ УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан ч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Үүнийгээ хэзээ хийх вэ.
- ЗГХЭГ-аас 82 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил зарцуулжээ.
- Эдийн засгийн хөгжлийн яам 134 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Өрхийн бодит орлогыг жил бүр 5 хувиар нэмэгдүүлнэ гэжээ. 2025 онд хэдэн хувиар нэмэгдүүлсэн бэ?
- Үндэсний баялгийн сангийн иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэжээ. Өнгөрсөн онд хэдий хэр төсвийг бүрдүүлсэн бэ?
- Боловсролын яам 3,9 их наяд төгрөг зарцуулсан. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан төрийн өмчит ЕБС-ийн хувийг нэмэгдүүлнэ гэжээ. Өнгөрсөн онд хэдэн хувьд хүрсэн бэ?
- АТГ 51 тэрбум төгрөг зарцуулсан. Авлиагын төсөөллийн индексийг 33 байгааг өсгөнө гэсэн байна. 2025 оны гүйцэтгэлээр хэд байгаа вэ?
- БОУАӨЯ өнгөрсөн жил 222 тэрбум төгрөг зарцуулсан. УБ хотын агаар дахь PM2,5 тоосжилтыг буулгана гэсэн зорилт тавьсан. Өнгөрсөн жил ямар өөрчлөлт гарсан бэ?" гэлээ.
Үргэлжлэлийг дараах видеоноос хүлээн авна уу.