Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаараа мэдээллээ.
Тодруулбал энэ салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэв.
Улмаар 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8 цагаас ажил хаялтыг эхлүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.
Эрчим хүч нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас ажил хаялт эхэлмэгц цахилгаан, дулаанаар хангахгүй гэсэн үг биш гэв.
Шаардлагатай ажлын байруудын ажил үүргийг хэвийн үргэлжлүүлэх тал дээр дотоод зохицуулалт хийж ажиллахаар болжээ.
Тэр хүртэл Эрчим хүчний яам боломжит хувилбаруудыг танилцуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Ажил хаялт бол хамгийн эцсийн сонголт, хуульд заасан бүх арга хэмжээг авсан гэдгийг холбооноос онцоллоо.
Эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан ажил хаях санал асуулгад оролцож, ажил хаях саналыг 90-ээс дээш хувь нь дэмжсэн байна.