ОХУ-ын Дотоод хэргийн яамны Волгоградын академийн 60 жилийн ой тохиож буй юм байна. Үүнийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар зарлигаар тус сургуульд төрийн дээд “Алтан гадас” одон хүртээжээ.
Одонг Волгоград хотноо болсон ойн баярын хурлын үеэр тус академийн захирал, цагдаагийн хурандаа В.М.Флоча-д Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн, Зөвлөх О.Бат нар гардуулсан байна.
Волгоградын академи (Волгоградская академия МВД России) нь цагдаа, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч бэлтгэдэг цэргийн сургууль юм. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар тус академид 16 сонсогч суралцаж байна.
БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны захиалгаар 1974 онд анхны монгол сонсогчид Волгоградын мөрдөн байцаагчийн дээд сургуульд суралцаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй алба хаагч бакалавр, магистр, адъюнктурын сургалтад хамрагджээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Волгоградын академийн төгсөгчдөөс:
- Монгол Улсын Гавьяат хуульч-5 /С.Дамдин, Д.Зүмбэрэллхам, Ц.Амгаланбаяр, Ч.Алтанхишиг, О.Пүрэвжав/,
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн-1 /цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар/,
- Монгол Улсын генерал-1 /Бригадын генерал Ц.Амгаланбаяр/,
- Монгол Улсын Ерөнхий прокурор-1 /М.Энх-Амгалан/,
- Улсын дээд шүүхийн шүүгч-1 /Ба.Бат-Эрдэнэ/,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашсан хүн-3,
- Хууль зүйн шинжлэх ухааны доктор-2 /Ж.Болдбаатар, Д.Зүмбэрэллхам/,
- Хууль зүйн доктор-9 /Бригадын генерал Ц.Амгаланбаяр, цагдаагийн хурандаа Бө.Бат-Эрдэнэ, Ба.Бат-Эрдэнэ, Т.Бямбаа, Б.Жаргалсайхан, Т.Нямдорж, Б.Цолмон, Ц.Гантулга, Л.Мөнхсайхан/,
- Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн-1 /цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар/, хурандаа цолтон 65 тус тус төрөн гарсан байна.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ