Монголын автомашины зах зээл хурдацтай өөрчлөгдөж, хэрэглэгчид автомашин худалдан авахдаа зөвхөн үнэ бус технологи, аюулгүй байдал, баталгаат үйлчилгээ, борлуулалтын дараах дэмжлэгийг илүү чухалчилдаг болсон энэ үед “Сайн Моторс” ХХК хэрэглэгчдэдээ зориулсан “MEGA TEST DRIVE EVENT-2” өдөрлөгөө зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөг нь автомашин сонирхогчид, худалдан авагчид болон гэр бүлийн гишүүдэд автомашины хамгийн сүүлийн үеийн технологитой танилцах, олон төрлийн автомашиныг нэг дор харьцуулан үзэх, мэргэжлийн зөвлөгөө авах, туршин жолоодох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Монгол дахь албан ёсны дистрибьютерийн давуу тал

“Сайн Моторс” ХХК нь 2026 оны байдлаар БНХАУ-ын тэргүүлэгч 11 автомашины брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Компанийн хувьд зөвхөн автомашин борлуулахаас гадна үйлдвэрлэгчийн стандарт бүхий showroom, баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нөөц, техникийн зөвлөгөө, санхүүгийн шийдэл зэрэг автомашины цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм.
Албан ёсны дистрибьютерээс автомашин худалдан авах нь үйлдвэрийн болон чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэгчийн стандартад нийцсэн үйлчилгээ авах боломжийг олгодог бөгөөд энэ нь хэрэглэгчдийн урт хугацааны ашиглалт, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
20 гаруй автомашиныг нэг дор туршин жолоодох боломж

“MEGA TEST DRIVE EVENT-2” өдөрлөгийн үеэр оролцогчид седан, SUV, off-road, pick-up болон ачааны автомашин зэрэг 20 гаруй төрлийн автомашинтай танилцаж, өөрийн биеэр туршин жолоодох боломжтой.
Мөн сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж буй REEV, PHEV болон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын технологийн шийдэл, түлшний хэмнэлт, ашиглалтын давуу талуудын талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдүүлээд байна.
Өдөрлөгт танилцуулагдах автомашинууд нь хотын хэрэглээ, гэр бүлийн хэрэгцээ, бизнесийн зориулалт, бартаат зам туулах чадвар зэрэг олон төрлийн хэрэглэгчийн хэрэгцээг хангахуйц өргөн сонголттой байх бөгөөд хэрэглэгчид өөрт хамгийн сайн тохирох автомашинаа нэг дор харьцуулан үзэж, сонгох боломжтой.
Гэр бүлээрээ оролцох боломжтой нээлттэй өдөрлөг

“MEGA TEST DRIVE EVENT-2” нь зөвхөн автомашин үзүүлэх арга хэмжээ бус, автомашин сонирхогчдын уулзалт, мэдээлэл солилцох талбар болгохыг зорьж байна, тэр ч үүднээс өдөрлөгийн үеэр автомашины талаарх асуулт хариултын тэмцээн, хөгжмийн үзүүлбэр, энтертайнмент хөтөлбөрүүд зохион байгуулснаар оролцогчид сонирхолтой, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүлэх юм.
Өнгөрсөн удаагийн “MEGA TEST DRIVE EVENT”-ээр олон зочдыг хүлээн авч, автомашин сонирхогчдын талархлыг ихээр хүлээн, амжилттай зохион байгуулагдсан билээ. Иймээс хоёр дахь удаагийн өдөрлөгийг илүү өргөн хүрээтэй, илүү олон автомашинтайгаар, илүү олон боломжуудтай байхаар төлөвлөж байна.
Арга хэмжээн хаана хэзээ болох вэ?
Огноо: 2026 оны 6 дугаар сарын 20
Цаг: 11:00–20:00
Байршил: BYD 4S Showroom, Цамбагаравын баруун урд
Оролцох брэндүүд: BYD, Jetour, Chery, Riddara, Aito, Bestune, Maxus, Soueast, BAW 212, Rely
Орчин үеийн автомашины технологи, инновацтай танилцаж, өөрийн хүссэн автомашинаа бодитоор туршин жолоодохыг хүссэн хүн бүхнийг “MEGA TEST DRIVE EVENT-2” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.