Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгaaлax хуулийн төслийг танилцуулав. УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалжээ. Энэ төсөл нь санхүүгийн зах зээл дэх иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.
ХУУЛИЙН ГОЛ ЗААЛТУУД
Хуулийн төслийн хамгийн том шинэчлэл нь санхүүгийн омбудсменийг нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, санхүүгийн гэрээний маргааныг хэлэлцэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 792 мянган төгрөг байна. Тэгэхээр 79.2 сая төгрөгөөс дээшгүй маргааныг омбудсмен мэргэжлийн түвшинд шийдвэрлэнэ. Бусад зах зээлийн байгууллагууд буюу Санхүүгийн зохицуулах хороо энэ маргааныг хэлэлцэхгүй.
Маргаан шийдвэрлэх дараалал
- Санхүүгийн хэрэглэгч үйлчилгээ авсан байгууллагадаа хандаж, 30 хоногийн дотор гомдлоо гаргана.
- Хэрэв шийдэлд хүрч чадахгүй, маргаан үүсвэл гомдлоо санхүүгийн омбудсмен руу шилжүүлж, маргааныг мэргэжлийн байдлаар шийдвэрлүүлнэ. Омбудсмен зах зээлийн үйлчилгээний хураамжаар санхүүжиж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Хэрэглэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл суурь хураамж бага ч буруутай санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байгууллагыг торгох замаар санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэх зохицуулалттай.
Энэ тогтолцооны хамгийн чухал асуудал нь хуулийн шийдвэрийг санхүүгийн хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд уг шийдвэр шууд эцсийнх байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага омбудсмений шийдвэрийг давж заалдах эрхгүй.
Шийдвэр гарснаас хойш шууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр заасан тул давж заалдах шатны сунжирсан үйл явц байхгүй юм.
Энгийн шүүхийн процессоор явбал Улсын дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл 3-6 жил шаарддаг. Цахим гэрээлэгчтэй холбоотой маргааныг 30 хоногийн дотор дараагийн шатанд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдах процессийг хурдасгах буюу шийдвэрийг шууд гаргаж, хэрэглэгчийг хамгаалах үр дүнтэй гэв. Анх энэ хуулийн зорилго нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, болон даатгуулсан иргэд рүү чиглэжээ.
Гэрээнээс татгалзах 10 хоногийн хугацаа ба бодит хүүгийн томьёо:
Хуулийн төсөлд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалсан нэг заалт бий. Хэрэглэгч гэрээ хэлцэл дуусгавар болсноос бусад тохиолдолд, гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор гэрээг нэмэлт торгууль, хураамжгүйгээр цуцлах эрхтэй. Хэрэв 10 хоногийн хугацаанд ашигласан зээл бол түүний хүү, эсвэл ашигласан дансны хураамжийг хэрэглэсэн хугацаанд ногдсон зардлаар тооцож төлнө.
Мөн санхүүгийн үйлчилгээний, тэр дундаа зээлийн үйлчилгээний зардлыг бодитоор тооцох томьёог хуульд оруулжэээ. "Зээлийг бодитоор төлөх дүн" гэдэг нь тухайн зээлсэн мөнгөн дүн дээр нэмээд шимтгэл, хураамж болон бусад бүх нэмэлт зардлыг багтаасан, санхүүгийн үйлчилгээний нийт зардлыг жилийн 365 хоногоор тооцсон, нэгдсэн хуваарь, томьёо юм.
Санхүүгийн байгууллагууд анх гэрээ байгуулахдаа энэ стандартын дагуу бэлтгэсэн мэдээллийн жагсаалтыг хэрэглэгчид бүрэн танилцуулж, таниулан, гарын үсэг зуруулдаг байх үүрэг хүлээнэ. Эсрэг тохиолдолд зээл олгохыг хориглоно.
Ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тогтмол, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн хүүг хэтрүүлэн авах, бодит төлбөрөөс гадна үндэслэлгүй хураамж авах нь хориотой.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ
Хуулийн төсөлд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой, бие даасан нэг бүлэг бий. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (банк, ББСБ гэх мэт) жилийн цэвэр ашгийн нэгээс доошгүй хувийг олон нийтийн санхүүгийн боловсролд заавал зарцуулна.
Хэрэв тухайн жилд цэвэр ашиг олоогүй бол энэ заалт үйлчлэхгүй. Зөвхөн ашигтай ажилласан компаниудад илүү хамааралтай.
ОЛОН УЛСЫН БАНКНЫ СУДАЛГАА, ТҮҮХЭН ЯВЦ
Энэхүү хуулийн төслийн судалгаа 2018 оноос эхлэлтэй. Дэлхийн банк, Монгол банк болон Монгол Улсын холбогдох байгууллагууд гурван удаа санамж бичиг байгуулан, олон жил судалгаа, шинжилгээ хийсэн. 2021 оноос хойш гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Өмнө нь банкууд энэ хуулийн талаар мэдээлэл муутай, саналаа идэвхтэй өгдөггүй байсан бол одоо салбарынхны саналыг авч нээлттэй хэлэлцэж байна гэж төслийг боловсруулагчид ярив. Судалгаанаас үзэхэд санхүүгийн маргааны 80 гаруй хувийг шийдвэрлэх боломжтой байдаг.
Хэдийгээр хуулийн төсөл дэвшилтэт заалтуудтай ч хэлэлцүүлэгт оролцогчид хэд хэдэн шүүмжлэл, болгоомжлолыг илэрхийллээ. Шүүхийн процессийн зөрчил: Омбудсмений шийдвэрийг санхүүгийн байгууллага давж заалдах эрхгүй, шууд гүйцэтгэхээр заасан нь шүүхийн үндсэн процессийн хуультай зөрчилдөж байна.
Нэг тал нь шийдвэр гаргаад зогсоодог, нөгөө тал нь давж заалдах эрхгүй байж болохгүй тул хуулийн төсөлд хоёр сонголтыг оруулжээ. Гэрээ байгуулахдаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нөхцөлөө танилцуулан, маргаан гарвал Монгол Улсын хууль журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх үү эсвэл Омбудсмений журмаар сонгох уу гэдгийг тусгаж, санхүүгийн хэрэглэгчид сонголт өгнө.
Татварын хуультай зөрчилдөх эрсдэл: Цэвэр ашгийн нэг хувийг олон нийтийн санхүүгийн боловсролд зарцуулна гэсэн нь татварын хууль тогтоомж, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй зөрчилдөж болзошгүй. Шүүхийн шийдвэр шиг тулгаж болохгүй тул Ажлын хэсэг үүнийг татварын болон бусад хуультай нарийн уялдуулах шаардлагатай.
Тухайлбал системийн нөлөө бүхий таван банкны 2025 оны цэвэр ашиг нийт нэг их наяд төгрөгт хүрсэн. Үүний нэг хувийг буюу арван сая төгрөгийг санхүүгийн боловсролд зарцуулах нь. Энэ бол хэт тулгасан, коммунист заалт гэж үзэх эдийн засагчид бий.
УИХ-ын гишүүн Э.Болормаа ирэх аравдугаар сард, УИХ-ын намрын чуулган эхлэхэд хуулийн төслөө өргөн барихаар ажиллаж байгаа аж.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн хоёрдугаар дамжааны оюутан О.Даваажаргал