Ковид-19 болон хүний папиллома вирусын (HPV) эсрэг вакцины үр нөлөө, дархлаа тогтцын талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах хурал Улаанбаатар хотноо болж байна.
Эл сэдвээс гадна дархлааны тогтолцооны эрүүл болон эмгэг үеийн хариу урвал, лабораторийн дэвшилтэт технологиудыг хэлэлцэх аж.
Хуралд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи зэрэг дэлхийн 11 орны их сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 100 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцож байна. Энэ үеэр,
- АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH)-гийн профессор Юүсүке Такахама,
- Их Британийн Бирмингемийн их сургуулийн профессор Грахам Андерсон,
- Францын Пастерын хүрээлэнгийн профессор Фредерик Танги,
- Япон Улсын Нагасаки их сургуулийн хүндэт профессор Кацүюүки Юүи
- Монгол Улсаас АШУҮИС-ийн профессор С.Цогтсайхан нарын эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж буй.
Дархлаа судлалын салбарын шинжлэх ухааны шинэ ололтыг түгээн дэлгэрүүлэхээс гадна Монгол Улсын анагаах ухааны салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, гадаадын эрдэмтэдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийг нээж өгч буй гэв.
Хурлыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль болон Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг хамтран “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт” гэсэн сэдвээр энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй юм байна. Энэ хурал нь дархлаа судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дахь хурал бөгөөд энэ удаа Монголд чуулж буйгаараа онцлог байна.
Эхний өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа бол хоёр дахь өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг өрнүүлэх аж.
Түүнчлэн 11 дэх удаагийн хурлыг 2028 онд дахин Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлолоо.