“Оюу толгой” компаниас өчигдөр мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 09:00 цагаас эхлэн Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна” гэсэн.
Харин өнөөдөр тус компаниас “Баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэллээ” гэсэн мэдэгдлийг гаргалаа.
Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөр эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг аж.