Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Энэ сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 21,22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн зүүн хагаст,цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө +8...+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ