Согтуу үедээ машин жолоодож, Энхтайваны гүүрнээс унасан хэрэг өчигдөр /2026.06.16/ өглөө гарсан. Ослын улмаас гүүрэнд гарсан эвдрэлийн засах ажлыг хэн хариуцаж, хэзээ засах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.
Тэрбээр, Энхтайваны гүүрийн засвар, арчлалтыг Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨУҮГ хариуцдаг. Энэ байгууллага Энхтайваны гүүрэнд гарсан эвдрэлийг засварлана. Харин гаргасан зардлыг буруутай этгээд хариуцна.

-Гүүрийн эвдрэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн үү. Хэдий хэмжээний хохирол учирсан бэ?
-Хохирлын үнэлгээг хараахан хийлгээгүй байна. Хэрэг үйлдсэн этгээд гэмтэл авсан, одоогоор эмнэлэгт байгаа гэж ойлгосон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн гэх хоёр хэрэг байгаа тул мөрдөгч томилон, хууль хяналтын байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байгаа байх.
-Энхтайваны гүүрийг хэзээ засварлах вэ. Гүүрийн хашлага сэтэрч эрсдэлтэй нөхцөлд байна?
-Улаанбаатар зам, засвар арчлалтын газар засварын ажлыг шуурхай хийж гүйцэтгэнэ. Баяр наадам дөхөж буй энэ үед засвар үйлчилгээг шуурхай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар гүүрийн хашлага сэтэрсэн хэсэгт түр төмөр хашлага хийж, тууз татсан тул зорчигчид хурдаа тохируулан болгоомжтой зорчихыг анхааруулмаар байна гэв.