УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний бодит орлогыг хамгаалахад төрөөс баримтлах бодлогын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр иргэдийг тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх хөшүүргийг бий болгохын тулд татварын уян хатан орчин, ялангуяа Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын дарамтыг хөнгөлөх зайлшгүй шаардлагатайг онцолсон байна.
Гишүүний зүгээс ажил хийх гэхээр татварын өндөр босго, бусад зохицуулалтууд иргэдийн ажил эрхлэх сэдлийг бууруулж байгааг шүүмжлэв. Төрөөс халамжийг хавтгайруулах биш, харин хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ орлогыг татварын бодлогоор дэмжих нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх үндсэн шийдэл гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нь бага орлоготой иргэдийг дэмжих, тухайлбал 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлж, 2 сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах зэрэг татварын багц шинэчлэлийн ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа юм.
Татварын шинэчлэл хэрэгжсэнээр иргэдийн бодит орлого нэмэгдэж, далд эдийн засаг буурах ач холбогдолтой гэв.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал