"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол боллоо.
Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-нд холбогдох гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт явуулж байгаа талаар мэдээллээ.
Шалгалтад 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй Туулын хурдны зам төсөл, 16.9 тэрбум төгрөгийн өртөгтэй “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсвийн тендер, “Сэлбэ” дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын долоон багц ажил зэрэг нийт 24 төсөл, хөтөлбөр хамрагдаж байна.
Тодруулбал, нийтийн тээврийн зургаа, автозамын дөрөв, барилга, хот байгуулалтын дөрөв, эрчим хүчний тав, дэд бүтэц, усны салбарын таван төслийг шалгаж байгаа бөгөөд эдгээрээс 11 төсөлд санхүүжилт олгоогүй, 13 төсөлд тодорхой хэмжээний санхүүжилт олгож, хэрэгжүүлж эхэлсэн аж.
Мөн шалгалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой 30 дансны нийт 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байна. Одоогийн байдлаар найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гурван хүнийг цагдан хорьжээ.
ҮЗЭХ: