gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Европ жуулчдын эдийн засгийн нөлөө: Тоо юу, чанар уу?

А.Одонтуяа
Ногоон дэлхий
2026-06-20
Twitter logo
А.Одонтуяа
Twitter logo
Ногоон дэлхий
2026-06-20
Европ жуулчдын эдийн засгийн нөлөө: Тоо юу, чанар уу? Архивын зураг ашиглав.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 онд жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан. Мөн 2025 онд Ч.Номин салбарын сайдаар ажиллаж байхдаа 2030 он гэхэд жуулчдын тоог 2 саяд хүргэхээр төлөвлөсөнөө зарласан. 

Дээрх амбицлаг зорилтуудын хүрээнд 2023 онд “Welcome to Mongolia” хэмээх маркетинг, сурталчилгааны аян өрнүүлж, улсын төсөвт ойролцоогоор 15.5 тэрбум төгрөг тусгасан. Үүний дийлэнх нь олон улсын үзэсгэлэн, гадаад сурталчилгаа, агаарын тээврийн либерализацид зарцуулагдсан байна. 

2024 онд дээрх аяныг "Go Mongolia" хэмээн өөрчилж, шинэ брэндинг нэрээр дэлхийн зах зээлд танилцуулж эхэлсэн. Энэ хүрээнд улсын төсөвт 18.7 тэрбум төгрөг батлагдаж, контент бэлтгэх, нэвтрүүлэх, олон улсын инфлүүсэрүүдийг урих буюу гадаад сурталчилгаа, олон улсын үзэсгэлэн экспод оролцоход зарцуулжээ. 

Дээрхээс дүгнэхэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс аялал жуулчлалын маркетингдаа нийт 34-35 тэрбум төгрөг зарцуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болсон юм. Жуулчдын тооны хувьд зорилтот 1 саяд хүрээгүй бөгөөд статистик мэдээгээр 2024 онд 790 мянга, 2025 онд 854 мянга гаруй жуулчин хүлээн авсан байна.

Харин маркетингийн компанит ажилд зарцуулсан нийт төсвийг салбарын орлоготой харьцуулбал 1:100 гэж гарч байгаа нь зарцуулсан төсөв үр дүнгээ өгсөн гэж үзэж болохоор байна. 

Цаашид засгийн газар болон салбарын сайд нар жуулчдын тоог нэмэх амбицтай зорилтууд дэвшүүлсээр байх уу? Манай улсад масс аялал жуулчлал тохиромжтой юу, эсвэл цөөн тооны боловч өндөр орлого оруулдаг жуулчдыг татах нь зөв үү? 

Дээрх асуултад судлаач, мэргэжилтнүүд хоёр өөр байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь хөрш орнуудаас "масс" жуулчин авч эдийн засгийн эргэлтийг хурдасгахыг дэмждэг бол нөгөө хэсэг нь байгаль орчинд ээлтэй, өндөр өгөөжтэй, тусгай сонирхлын аяллыг чухалчилдаг. 

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форумын үеэр Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор Б.Ербахытын танилцуулсан "Монгол Улсад аялсан Европын жуулчдын эдийн засгийн нөлөөлөл" судалгаа нь дээрх асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өглөө.

Судалгааны баг нь Европ тивийн 51 улсыг бүсчлэн ангилж, манай улсад хамгийн их жуулчин илгээдэг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын жуулчидтай харьцуулан судалжээ. Ингэхдээ1999 оноос 2023 он хүртэлх тоон үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан байна. 
Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор Б.Ербахыт

Европын жуулчдын зах зээлийн дүр зураг:

  • Европын жуулчдын тоо оргил үе болох 2019 онд 58 мянгад хүрч байсан ч цар тахал гарчээ.
  • Европын нийт жуулчдын 52-55%-ийг Баруун Европынхон эзэлдэг. 2006 онд энэ үзүүлэлт 59%-д хүрч байсан нь түүхэн дээд хэмжээ юм.
  • 2000 онд нийт Европ жуулчдын 29%-ийг эзэлж байсан Хойд Европын жуулчдын урсгал тогтмол буурсаар цар тахлын дараа 14.5% болжээ.
  • Өмнө нь 9-13%-ийг эзэлдэг байсан Зүүн Европын жуулчид цар тахлын дараа 24-28% болж огцом өссөн нь Орос-Украины дайнаас шалтгаалж Беларусаас орж ирсэн жуулчдын тоотой холбоотой гэж үзэж байна.

Cудалгаанд 1999-2023 оны хоорондох салбарын нийт орлогыг зах зээл бүрээр нарийвчлан гаргажээ. Доорх графикаас харахад Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд оргил үедээ хүрч байсан бол цар тахлын дараа буюу 2023 онд түүхэн дэх хамгийн өндөр сэргэлтийг үзүүлсэн байна.

Зах зээлийн орнуудын нийт орлогыг Монгол Улсын аялал жуучлалын салбарын нийт орлоготой харьцуулсан үзүүлэлт

Графикийг хураангуйлбал: 
 
  • Өнгөрсөн 25 жилийн хугацаанд БНХАУ салбарын нийт орлогын хамгийн их хувийг бүрдүүлж ирсэн. Харин 2023 онд ОХУ болон БНСУ-ын зах зээлээс орж ирэх орлого огцом өсөж, нийт салбарын үзүүлэлтийг дээш татжээ.
  • Баруун болон Хойд Европын орнуудын оруулж буй орлого нь Азийн орнуудтай харьцуулахад тооны хувьд бага боловч 25 жилийн турш эдийн засгийн хямрал, цар тахлаас үл хамааран хамгийн тогтвортой урсгал байсаар ирсэн байна.

Зах зээлийн баланс: 

Судалгааны явцад монголд ирж буй жуулчид (инбаунд) болон гадагшаа аялж буй монголчуудын (оутбаунд) тоог харьцуулж, эдийн засгийн ашгийг тооцсон байна.

Монгол орны аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудын баланс

Үзүүлэлт

Инбаунд

Оутбаунд

Харьцаа

1999

2009

2019

2023

1999

2009

2019

2023

Европын улсуудаас ирсэн/ явсан жуулчны тоо

15017

38967

58598

39258

6301

6362

21957

22978

Active

1000-аас дээш жуулчин илгээсэн/ авсан Европын улсын тоо

4

9

15

8

1

1

7

5

Монгол Улсын нийт инбаунд/ оутбаунд

жуулчнаас эзлэх хувь

9.7%

9.5%

10.2%

6.6%

1.4%

0.7%

1.1%

1.7%

Active

ОХУ

35.3%

26.2%

24.6%

35.7%

25.8%

14.9%

17.2%

18.8%

Active

БНХАУ

35.9%

44.1%

29.2%

18.3%

69.1%

77.5%

70.6%

58.9%

Passive

Япон

7.6%

2.8%

4.2%

3.3%

0.4%

1.0%

1.1%

2.2%

Active

БНСУ

3.3%

9.3%

17.5%

23.5%

2.4%

3.8%

4.3%

9.4%

Active

Хүснэгтийг хураангуйлбал: 

  • Европын зах зээл болон ОХУ-аас ирж буй жуулчдын тоо тйишээ зорчиж буй монголчуудаас их байгаа нь эдийн засгийн хувьд ашигтай байна.
  • Харин Хятадын зах зээл дээр баланс алдагдалтай гарчээ. Монголд ирж буй жуулчдын 18.3% нь Хятад иргэд байгаа бол гадагшаа аялж буй монголчуудын 59% нь Хятадыг зорьж байна. Энэ нь эдийн засгийн агуулгаараа "шүүрэлт" ихтэй буюу валютын гарах урсгал өндөр, үр ашиггүй байна. 
  • Солонгос жуулчдын хувьд энэ харьцаа 2005 оноос өмнө алдагдалтай байсан бол түүнээс хойш үр ашигтай болжээ. 

Хэн хамгийн их зардал гаргадаг вэ? 

Судлаачид нэг жуулчны Монголд үлдээж буй зардлыг олон жилийн дунджаар тооцжээ. Сонирхолтой үр дүн гарсан нь "өндөр өгөөжтэй" гэж үздэг Япон жуулчид дунджаар 793 ам.доллар зарцуулдаг нь Орос жуулчнаас ч бага үзүүлэлт юм.

Хөрш орнуудаас ирж буй жуулчид орон зайн хувьд ойрхон учир бага мөнгө зарцуулах нь тодорхой боловч сүүлийн жилүүдэд хамгийн их жуулчин ирүүлсэн Солонгосын зах зээл хамгийн бага буюу Европ жуулчдаас 3 дахин бага мөнгө зарцуулж байна. 

•    Хойд Европын жуулчин: 2,057 ам.доллар
•    Баруун Европын жуулчин: 1,920 ам.доллар
•    Өмнөд Европын жуулчин: 1,727 ам.доллар
•    Зүүн Европын жуулчин: 1,700 ам.доллар
•    БНХАУ-ын жуулчин: 1,022 ам.доллар
•    БНСУ-ын жуулчин: 697 ам.доллар. 

Судлаачид Европ жуулдын зарцуулсан 1 доллар бүр эдийн засагт шууд бусаар 0.11 доллар, дам байдлаар 0.49 долларын нэмэлт эргэлт бий болгодгийг баталжээ. Энэ нь аялал жуулчлалын салбар хөдөө аж ахуй, малчид, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хамгийн хүчтэй хөшүүрэг болохыг харуулж байна. Гэвч бодит байдал дээр энэ үр өгөөж малчдад тэгш хүртэмжгүй байгааг шүүмжилжээ.

Дүгнэлт

Судалгааны үр дүнгээс үзэхэд зорилтот зах зээл дундаас Монгол Улсын хувьд эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай нь Баруун болон Хойд Европын улсууд юм. Ялангуяа 1000-аас дээш жуулчин илгээдэг Европын 6 улсад бүх түвшинд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Мөн Хойд болон Өмнөд Европын зах зээл үр ашигтай байх боломжтой боловч жуулчдын тоо жил бүр буурч байгаа нь анхаарах асуудлын нэг гэж үзжээ. 

Зах зээлийн ашигтай байдлын харьцуулалт, BCG матрицийн дагуу
 
Хэдийгээр Хятад жуулчид сүүлийн 25 жилд 2.8 тэрбум ам.долларын орлого оруулсан боловч, зах зээлийн баланс алдагдалтай, эзлэх хувь өндөр ч цаашдын өсөлт бага зэрэг шалтгааны улмаас хэт их анхаарал хандуулах шаардлагагүй гэж судлаачид үзжээ. 

Солонгосын зах зээл одоогийн байдлаар Бостон матцрицийн шинжилгээн (BCG матриц) дээр зах зээлийн өсөлт өндөр, ашигтай байрлалд байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам өсөлт саарч, Хятадтай адилхан байр сууринд очих төлөвтэй байна. 

Монгол Улс цаашид жуулчдын тооноос илүү Европын зах зээл шиг чанартай, өндөр зарцуулалттай жуулчдыг татах бодлогыг нэн тэргүүнд тавьж, үр өгөөжийг нь орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох шаардлагатайг энэ судалгаа анхаарууллаа.

Эх сурвалж: 

  • Б.Ербахыт, Б.А. Капсалямов (2024): "Монгол Улсад аялсан Европын жуулчдын эдийн засгийн нөлөө" (Economic Impact of European Tourists Visiting Mongolia). Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн Үндэсний Их Сургууль, Астана, Казахстан. 
  • Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоол: "2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай".
  • Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг (Аялал жуулчлалын салбарын зорилтууд).
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр: Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох, жуулчдын тоог 2 саяд хүргэх стратеги.
  • Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ): www.1212.mn – "Хилээр нэвтэрсэн зорчигчдын статистик", "Аялал жуулчлалын түүвэр судалгааны тайлангууд" (2002-2024).
  • Монголбанк: "Төлбөрийн тэнцлийн тайлан" (Аялал жуулчлалын үйлчилгээний экспорт, импортын мэдээлэл).

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан