"Тусгай Олимп" наадмын баруун бүсийн чуулганы бэлтгэл ажлын үеэр монгол сайхан дээлээ өмсөөд ирсэн /тэнд тэр л ганцаараа дээлтэй нь байв/, нүүр дүүрэн инээсэн, хүн хүнтэй гар барин мэндчилэн ярьж байсан тэр нэгэн "шар" охин анхаарлыг минь ихэд татав.
Удалгүй индэр дээрээс түүнийг танилцуулж Берлинд болсон Олон улсын тусгай олимпын наадмаас хүрэл медальтай ирсэн тамирчин охин, бүр гадаадын кино баг ирж баримтат киног нь хийгээд буцсаныг нь дуулаад яах аргагүй түүнтэй уулзаж түүх, амжилтыг нь яриулах хэрэгтэй гэдгээ би төвөггүй мэдсэн юм.

Тэр бол Монголын тусгай олимпын хорооны манлайлагч тамирчин, Берлин-2023 Тусгай Олимпын Зуны Наадмын волейболын хүрэл медальт, Ховд аймгийн харьяат Батсүхийн Уянгалянхуа юм.
Олон улсын тусгай олимпын хорооноос дэлхийн тамирчдын өдөр тутмын амьдрал, бэлтгэл, хэрхэн амжилтад хүрсэн талаарх баримтат киног хийхээр дэлхийн 194 тамирчнаас ердөө 4-ийг нь сонгосны нэг нь Б.Уянгалянхуа юм. Түүнээс гадна Финлянд, Герман, Кени гэсэн гурван улсын тамирчин баримтат кинонд дүрээ бүтээжээ.

“ХҮҮХЭД Ч БАС ГАШУУДДАГ, ХАРУУСЛЫГ МЭДЭРДЭГ”
Уянгалянхуа амьдралынхаа анхны гурван жил аавынхаа мөрөнд зүүгдэж, аавдаа эрхэлж, аавынхаа өвөрт тэврүүлэн унтаж, тэд бүхий л цагийг хамтдаа өнгөрөөжээ. Гэтэл хайрт аав нь таалал төгсөхөд гуравхан настай бяцхан зүрх ч гашуудан шаналж, хэд гурван үг холбож шулганадаг байсан охин ярихаа байж, сүүлдээ таталт өгөх болж.
Эгч нь түүнийг хөтөлсөөр өөрийн хичээллэдэг воллейболын дугуйлан руу анх явсан үеэс л охины эдгэрэл, нийгмийн харилцааны гараа, цаашлаад спортын амжилт нь эхэлсэн
Тэгэхээр хүүхдийг "Юмны учир мэддэггүй" гэж хэлэх нь өрөөсгөл. Үнэндээ тэд ч бас сэтгэл зүрхтэй "бяцхан хүн" юм. Хайртай дотнын хүнээ алдахаар зөвхөн томчууд л харууслыг мэдэрч, гашууддаггүй юм билээ. Тэр үеэс хойш яваагүй эмнэлэг ээж охинд байсангүй. Оношийг нь нарийн тогтоож чадаагүй ч, охин гэнэтийн цочролоос үүдэлтэй олдмол оюуны хоцрогдолтой болжээ. Улмаар үүнээсээ болоод охин сайн ярьж чаддаггүй болсон байна.
Ээж О.Ичинхорлоо "Тэр аавынхаа амин охин байсан юм. Аавыгаа өнгөрөөд хоёр сарын дараанаас бие нь эрс муудсан. Миний охин тухайн үед дөнгөж гурван настай, их хүнд байдалтай байсан. Эмчилгээ сувилгаагаа хийлгэж их явсны хүчинд өдгөө бид айдгаа ардаа хийсэн. Одоо охиноороо маш их бахархдаг юм. Тэр минь маш их тэсвэр тэвчээртэй, шударга, хөдөлмөрч охин. Аливаа зүйлийг "Би сурах ёстой" гэсэн л бол сурч байж санаа нь амардаг зантай. Монголын тусгай олимпын хороонд хамрагдсанаас хойш хүмүүстэй чөлөөтэй харилцаж, өөрийн бодлоо илэрхийлж сурсан" гэсэн юм.
ЭГЧ НЬ ТҮҮНИЙ ВОЛЛЕЙБОЛЫН АНХНЫ БАГШ

Уянгалянхуагийн эгч Б.Жинжиймаа воллейболлоор хичээллэдэг. Дүүгээ багаас нь дэргэдээ бөндөгнүүлж бүхий л зүйлийг нь зааж, сургаж, халамжилдаг эгч мөн л өөрийн хичээллэдэг спорт руу анх 2019 онд хөтлөн оруулсан үеэс л охины эдгэрэл, нийгмийн харилцааны гараа, цаашлаад спортын амжилт нь эхэлсэн. Тэр "Эгчээсээ зөвхөн спорт ч биш өөр олон зүйл сурсан, сурсаар ч байгаа. Воллейболын анхны багш маань миний эгч юм шүү дээ. Эгч бас хөл бөмбөг тоглодог" хэмээх нь эгчээрээ маш их барахдаг, түүнээс үлгэр дуурайлал авдаг нь илт.
Мөн баримтат кинон дээр, хот руу явж буй эгчийгээ гаргаж өгөх Уянгалянхуа ээждээ тэврүүлэн мэлмэрэн уйлж байгаагаас, эгч нь түүний хувьд ямар том орон зай, нөмөр нөөлөг болдог нь мэдрэгдэж байлаа. "Ээж, эгч минь байгаагүй бол би хэн ч биш шүү дээ" хэмээн хэрсүү охин хэлнэ лээ.
"ХЭЛ ЯРИА, ҮГИЙН ХҮЧ ХҮНД ЯМАР ИХ НӨЛӨӨЛДГИЙГ БИ ТЭГЭХЭД ИЛҮҮ МЭДЭРСЭН"

Воллейболлоор хичээллэж эхэлснээс хойш хэл ярианы хөгжил нь сайчирчээ. Учир нь олон хүүхэдтэй хамт багаар тоглож, тэдэнтэй харилцаад, мөн мэдэхгүй зүйлээ багшаасаа асуух нь хэл яриаг нь сайжруулахад их тусалсан гэнэ.
Чөлөөтэй ярьж чаддаг болсноос ч илүү гоё санагдсан нь Германы Берлин хотод болсон Тусгай олимпын зуны наадмын воллейболын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн явдал гэнэ. "Тухайн үед дасгалжуулагч багш маань "Та нар чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ" хэмээн тоглолтын өмнө зоригжуулж байсан, магадгүй тэр үгийн хүчээр бид зоригжин медаль авч чадсан юм болов уу гэж боддог. Тэгээд хүний хэл яриа, үгийн хүч хүнд ямар чухал болохыг би тэгэхэд илүү их мэдэрсэн" хэмээн чанга дуугаар, цог золбоотой ярих түүнийг өмнө нь ярьдаггүй байсан гэж бодохоор төсөөлөхөд бэрх санагдаж байлаа. Гэрээс гардаггүй, ярьж чаддаггүй байсан тэр бяцхан охин одоо олон найзтай болж, чөлөөтэй цовоо ярьж, бүр олимпын медальтан гэж бодохоор үнэхээр бахархам...

Дэлхийн тусгай олимпын хорооны баримтат кинонд орох 4 тамирчны нэгээр сонгогдож тэнцсэн хариугаа утсаар сонсоод хөл нь газар хүрэхгүй баярласан гэнэ. "Би маш их баярлаад, уйлсан. Бүр итгэхгүй "Үнэн юм уу" гэж багшаасаа гурван удаа асуусан гээч.." хэмээн тэнцсэн хариуг яг тухайн мөчид дахин сонссон мэт баярлан ярина. Олон улсын тусгай олимпын хорооноос кино багийнхан ирж охинтой сар гаруй хамт байсан ба өглөө хичээлдээ явах, бэлтгэлээ хийх, орой гэртээ байх үеийн зураг авалтуудыг хийжээ.
"ЧАДСАН БОЛ ДАХИН НЭГ АЛХАМ УРАГШИЛ, ЧАДАХГҮЙ БОЛ ДАХИАД НЭГ АЛХАХ ГЭЖ ХИЧЭЭ. ЧАДАХ ХҮРТЛЭЭ Л ХИЧЭЭ"

Тэр өдгөө воллейболынхоо хажуугаар сагсан бөмбөгөөр мөн хичээллэж эхэлсэн, цаашид аль алинаар нь хичээллэх сонирхолтой байгаа аж.
Мөн тэрбээр "Воллейбол намайг илүү их тэсвэр тэвчээрт сургаж хатуужилтай болохоос гадна олон сайхан найзуудтай болгосон. Мөн цаг барьж сурсан. Шантрах мэдрэмж төрөхөөр би багшийнхаа хэлсэн үгийг өөртөө хэлчихдэг. "Үүнийг чи чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ" гэдэг юм. Энэ нь зөвхөн тэмцээн уралдаанд орохдоо ч биш, өдөр тутмын амьдралдаа байнга сануулж, дөнгөж сурч байгаа дүү нартаа ч мөн ингэж захидаг юм" гэлээ.
Баримтат кинонд мөн түүний анхны А үсгийг заасан бага ангийн н.Нямаа багш гарна. Берлинд болох Тусгай олимпод оролцохоор болсныг дуулаад багш нь мөн уйлж харагдсан. Уянгалянхуа “Багшийн маань "Өөрөө өөрийгөө авч явах хүч чамд хангалттай бий шүү. Чадсан бол дахиад нэг алхам урагшил, чадахгүй байсан ч дахиад нэг алхам урагшлах гэж хичээ. Хүн одоо байгаагаасаа сайжрах ёстой" гэж хэлсэн нь хэзээ ч санаанаас гардаггүй гэлээ.
Ээжийнх нь хэлснээр хөгжлийн онцлогтой, оюуны хоцрогдолтой хүүхдийг гэрээс л гаргаж байж хөгжүүлдэг юм билээ. Олонтой нөхөрлүүлж, нийгмийн харилцаанд оруулж байж тэд мөн дагаж хөгждөг. Ээж О.Ичинхорлоо энэ дашрамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аав, асран хамгаалагчдад "Хүүхдээ гэрт нь бүү цоожил, бүү нуу. Харин гадагш гаргаад найз нөхөдтэй болгоорой. Дугуйлан дамжаанд хамруул, өдөрлөгт оролцуул, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь олго. Тэр бүрд хүүхэд "Надтай адилхан хүүхэд хийж чадаж байна, би ч бас чадна, би чаддаг юм байна" гэдэг мэдрэмж аваад хөгжиж, сайжирч, өөртөө итгэлтэй болоход нь эерэгээр нөлөөлдөг. Энэ бол хүүхэд гэртээ зөвхөн ээж аавтайгаа харьцахаас огт өөр юм" гэж зөвлөсөн.

Тэр баримтат киноны үеэр мөн "Хүн надтай энгийн хүүхэд шиг харьцахад надад маш сайхан санагддаг" хэмээснийг нь дэлгэрүүлж асуухад "Бид бүгд л адилхан хүн шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурахаар, эсвэл гадуур явахад "Чи чадахгүй шдээ" гэдэг бусдын хандлага цөөнгүй ирдэг. Тэр бүрд нь "Би нээрээ чадахгүй юм байна" гэдэг сөрөг бодолтой болж, өөртөө итгэх итгэлээ бага багааар алддаг. Тэгэхээр энэ дашрамд хүүхдүүд, хүмүүст хандаж хэлэхэд "Чи чадахгүй" гэж хэлэхийн оронд "Ингэж хийдэг юм, хоёулаа хамт хийе" гээд заагаад өгчихдөг байгаасай, эсвэл "Чи чадна аа, сурна аа" гэж урамшуулж байгаарай гэж зөвлөмөөр байна" гэсэн юм. Тэрбээр ингэж хэлэхдээ хоолой нь чичрэн, нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Магадгүй түүнд хэн нэгэн "Чи чадахгүй шдээ" гэж хэлж урмыг нь мохоосон тэр бараан дурсамж нь сэдэрсэн ч байх. Гэхдээ хэний ч санаатай, санамсаргүй сөрөг хандлага түүнийг мохоогоогүй юм. Учир нь түүнийг чадна гэдэгт итгэдэг мөн тултал дэмжиж хайрладаг, ээж, эгч, багш, дасгалжуулагч, багийн хамт олон, найзууд нь бий..
Та ч мөн тэднийг дэмжээрэй, чадахгүй үед нь заагаад өгөөрэй, хамтдаа хийгээрэй, учир нь бид бүгд адилхан. Бид хэнийг ч ардаа үлдээх ёсгүй, хамтдаа оролцож, цугтаа тоглож тэр хэрээрээ хамтдаа урагшилж бас хөгжиж чадна.
“Боломжийг бүгдэд” буюу "All Inclusive" хэмээх баримтат киног та бүхэн VOO-ээс хүлээн авч үзэх боломжтой.