Туркийн Измир хотод болсон “Ромео ба Жульетта” балетын тоглолтын үеэр тайзан дээр гэнэт гарч ирсэн улбар шар муур үзэгчдийн анхаарлыг татаж, энэхүү бичлэг нь цахим орчинд таржээ.
“Муур жүжгийн төгсгөлийг өөрчлөхийг оролдлоо”, “Жинхэнэ гол дүр нь муур байжээ"
Уг явдал зургадугаар сарын 10-нд Измир хотын задгай театрт болсон балетын тоглолтын үеэр болсон байна. Жүжгийн хамгийн эмгэнэлт мөч буюу Ромео хор уун нас барж, Жульетта түүний дэргэд гашуудаж буй хэсэгт муур тайзан дээр алхсаар гарч иржээ.
Муур “нас барсан” Ромеон толгойн дэргэд очиж суун үсээр нь оролдон тоглож эхэлсэн байна. Улмаар жүжгийн гунигт уур амьсгал үзэгчдийн инээдээр солигджээ. Гэсэн ч жүжигчид дүрээсээ гаралгүй тоглолтоо үргэлжлүүлсээр байв. Жульетта аргаа барахдаа үхсэн Ромеон хөлнөөс чирч муурнаас холдуулж жүжгээ үргэлжлүүлжээ.
Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгийг олон сая хүн үзэж, “Муур жүжгийн төгсгөлийг өөрчлөхийг оролдлоо”, “Жинхэнэ гол дүр нь муур байжээ” хэмээн хөгжилтэй сэтгэгдлүүд үлдээжээ.
Зарим бичлэгт тоглолтын төгсгөлд жүжигчид уг муурыг тэвэрч мэхийн ёсолж буй нь харагдсан бөгөөд үзэгчид түүнд халуун алга ташилтаар талархал илэрхийлсэн байна.
Тийнхүү Шекспирийн алдарт эмгэнэлт хайрын түүхийг тайзан дээр санамсаргүйгээр “өөрчилсөн” муур тухайн үдшийн хамгийн том од болжээ.
Эх сурвалж: CNN