Монгол Улсын ууган сүүн бүтээгдэхүүний үйлдвэр “Сүү” ХК “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэр хүндтэй жагсаалтад 49-р байр эзэлж, өнгөрсөн оны амжилтаа 7 байраар ахиуллаа.
Энэхүү амжилт нь “Сүү” ХК-ийн мэргэжлийн удирдлага, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн технологи, байнгын шинэчлэл, чанарын өндөр хяналт болон хэрэглэгчийн хүсэл сонирхолд бүрэн нийцсэн инновацлаг бүтээгдэхүүнүүдийн үр дүн бөгөөд зургаан жил дараалан жагсаалтын байр сууриа тогтвортойгоор урагшлуулаад байгаа аж.
Монгол Улсын сүү татан авалтын хэмжээ 1988 онд 28 сая литрт хүрч байсан нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тэмдэглэгддэг. Харин 2025 онд Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах зургаан аймгийн нутаг дэвсгэрээс “Сүү” ХК дангаараа 31.2 сая литр сүү татан авснаар энэ амжилтыг давж, салбарын шинэ дээд хэмжээг тогтоосон.
Мөн тухайн онд зах зээлээ өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн олон ажлын үр дүнд компани 221.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 15 хувийн өсөлт үзүүлэн түүхэн дээд амжилтаа шинэчилжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад өндөр байр эзлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна.
“Сүү” ХК зөвхөн сүү, тараг, цөцгийн тос зэрэг уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй, орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон эрүүл, амттай, тэжээллэг шинэ төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нийлүүлснээр “Эрүүл Монгол хүн” бүтээх үндэсний зорилгод чухал хувь нэмрээ оруулсаар байна.
МОНГОЛ СҮҮГЭЭР ДЭЛХИЙГ УНДААЛНА - СҮҮ ХК