АНУ, Иран өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хугацааг дахин 60 хоногоор сунгаж, Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээхээр Харилцан ойлголцлын санамж бичигт хүрлээ. Анхны харцаар энэ нь дипломат ялалт мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр олон шинжээч үүнийг энхийн гэрээ гэхээсээ илүү дараагийн шатны хэлэлцээнд хүрэх түр зуурын улс төрийн тохиролцоо гэж үзэж байна.
Учир нь мөргөлдөөний гол шалтгаан болсон асуудлуудын аль нь ч бүрэн шийдэгдээгүй байна.
Ираны баяжуулсан ураны нөөцийг хэрхэх вэ? Цөмийн хөтөлбөрийн ирээдүй ямар байх вэ? Барууны хориг арга хэмжээг сулруулах уу? Царцаасан хөрөнгийг чөлөөлөх үү? Иран бүс нутгийн холбоотон зэвсэгт бүлгүүдээ үргэлжлүүлэн дэмжих үү? Израиль–Хезболлагийн фронтод бодит энх тайван тогтох боломж бий юу?
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн тохиролцоо нь хямралыг шийдсэн биш, харин хамгийн аюултай хэсгийг нь түр хойшлуулсан үйл явдал юм.
Энэ бүхний төвд Ормузын хоолой бий. Дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тосны ойролцоогоор 1/5 нь энэ нарийн хоолойгоор дамжин өнгөрдөг. Иймээс Ормуз хаагдах эсвэл эрсдэлтэй бүс болох бүрд дэлхийн зах зээл цочирдож, газрын тосны үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгддэг.
Европ, Азийн импортлогч орнуудын хувьд энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудалтай дүйцэх хэмжээний эрсдэл юм. Тиймээс энэхүү санамж бичгийн хамгийн эхний шалгуур нь дипломат мэдэгдэл биш, харин Хормузын хоолойгоор ачаа тээвэр үнэхээр аюулгүй, тасралтгүй явж чадах эсэх байх болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд ч энэ тохиролцоо улс төрийн чухал ач холбогдолтой. Сүүлийн саруудад америкчуудын дэмжлэг Ираны эсрэг ажиллагаанд буурч, олон нийтийн анхаарал гадаад бодлогоос илүү эдийн засаг, инфляц, шатахууны үнэд төвлөрөх болсон.
Судалгаанууд ч сонгогчид Ойрх Дорнодын нөхцөл байдлаас илүүтэй өөрсдийн халаасанд юу болж байгаад санаа зовж байгааг харуулж байна. Тиймээс газрын тосны үнэ тогтворжиж, шатахууны үнийн дарамт буурвал энэ нь Цагаан ордны хувьд томоохон улс төрийн давуу тал болно. Гэхдээ энэ мөргөлдөөнөөс гарсан хамгийн том сургамж нь зөвхөн Иран эсвэл Израилийн тухай биш юм.
Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдал дахин дэлхийн бодлогын тэргүүлэх сэдэв болж байна. Европ, Азийн орнууд эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ тээврийн коридор, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь тодорхой болов.
Хоёрдугаарт, нийлүүлэлтийн сүлжээ дахин дэлхийн бизнесийн удирдах зөвлөлийн гол хэлэлцэх асуудал болж байна. Цар тахлын дараа намжсан мэт байсан эрсдэлийн ойлголт Ормузын хямралаар дахин сэргэлээ.
Гуравдугаарт, энэхүү мөргөлдөөн орчин үеийн дайны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөнийг харууллаа. Дрон, алсын зайн цохилт, автономит системүүд уламжлалт армийн хүчин чадалтай эн зэрэгцэх хэмжээнд хүрч байна. Ирээдүйн дайнууд танк, онгоцноос гадна хиймэл оюун ухаан, дрон, кибер орчинд өрнөх нь улам тодорхой болж байна.
60 хоногийн дараа бид энхийн хэлэлцээрийн эхлэлийг харж ч магадгүй, эсвэл энэ тохиролцоо ердөө дараагийн мөргөлдөөнийг түр хойшлуулсан болох нь тодорхой болж ч мэднэ.
Трамп анх "Ираныг цөмийн зэвсэггүй болгож чадах уу?" гэсэн асуултаар энэ асуудалд хандсан. Харин бодит байдал дээр түүнд илүү төвөгтэй асуултууд тулгарлаа. Ормузын хоолойг хэрхэн аюулгүй байлгах вэ? Израильтай стратегийн зорилгоо хэрхэн уялдуулах вэ? Ираны нөлөөг хаана хүртэл хумих боломжтой вэ? Мөн хамгийн гол нь, Ойрх Дорнодод тогтвортой дэг журам бий болгох боломж үнэхээр байгаа юу?
Эдгээр асуултын хариулт өнөөдөр алга. Тиймээс 60 хоногийн дараа бид энхийн хэлэлцээрийн эхлэлийг харж ч магадгүй, эсвэл энэ тохиролцоо ердөө дараагийн мөргөлдөөнийг түр хойшлуулсан болох нь тодорхой болж ч мэднэ.
Нэг зүйл л тодорхой байна. Ирантай холбоотой энэ хямрал бүс нутгийн асуудлаас хальж, дэлхийн эрчим хүч, худалдаа, аюулгүй байдал, цэргийн стратегийн ирээдүйг тодорхойлох үйл явдал болон хувирлаа.
Эх сурвалж: <https://www.chathamhouse.org/2026/06/trump-asked-questions-iran-when-he-did-not-know-answers-now-he-must-pay-price?utm_source=Chatham%20House&utm_medium=email&utm_campaign=15521448_CH%20-%20CH%20Newsletter%20Members%20and%20Non-Members%20-%2018.06.2026&utm_content=Trump-Memorandum-top&dm_i=1S3M,98OFC,BWM5CA,12SFQ8,1,0,0,0>