Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтер, мопедын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа ч зориулалтын зам, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаагаас иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
Статистик мэдээллээс үзвэл 2024 онд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд энэ үзүүлэлт тав дахин өсөж, зөвхөн явган хүний зам дээр 2792 осол аваар гарчээ.
Мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар уг асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц нь олон улсын стандартад нийцсэн дугуйн болон бичил хөдөлгөөнт хэрэгслийн зориулалтын замын сүлжээг бий болгох аж.
Нийслэлийн зүгээс дугуйн замын сүлжээг үе шаттайгаар өргөтгөж, 2026-2028 онд нийт 427.5 км урт дугуйн зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүний 73.2 км замыг энэ зундаа багтааж барих талаар хотын дарга Б.Пүрэвдагва ярилаа.
Ингэснээр байгуулалт хэрэгжсэнээр дугуй, скүүтер, мопед хэрэглэгчдийн хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна явган зорчигчдын эрсдэлийг бууруулж, хотын түгжрэлийг багасгах, байгальд ээлтэй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх аж.
ҮЗЭХ:
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ