gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ Монгол Улстай хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын Компакт гэрээний түншлэлээ сунгалаа

Б.Нямдарь
Нийгэм
2026-06-12
Twitter logo

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс нь хүүхдийн эсрэг үйлдэгддэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж буй түншлэлийн хүрээнд Хүүхэд хамгааллын компакт гэрээний (ХХКГ) хэрэгжилтийг сунгаж, эмзэг нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх хамтын үүрэг амлалтаа дахин нотоллоо.

2020 оны 4-р сарын 2-нд ХХКГ-г үзэглэснээс хойш АНУ, Монгол Улс нь хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын үйлчилгээг сайжруулах, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирлээ. Энэхүү түншлэлийн хүрээнд АНУ-аас Дэлхийн Зөн болон Азийн сангаар дамжуулан ХХКГ-ний зорилтуудыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд зориулж нийт 6.5 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.

Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд гарсан бодит ахиц дэвшил, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох талаар хоёр улсын Засгийн газрын хамтын тууштай байр суурийг харгалзан 2.25 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АНУ-аас олгож нийт санхүүжилтийн хэмжээг 8.75 сая ам.долларт хүргэн, ХХКГ-ний үйл ажиллагааг 2028 оныг дуустал сунгахаар төлөвлөж байна.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд ХХКГ нь хүний наймаатай тэмцэх салбар дундын хамтарсан багийг байгуулж бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй ярилцлага авах болон хамгааллын үйлчилгээг нэвтрүүлэх, хохирогчийг таньж илрүүлэх болон хэргийн удирдлагын тогтолцоо, хил дээр авах хамгаалалтын арга хэмжээг сайжруулах, кибер гэмт хэрэг мөрдөн шалгах чадавхыг нэмэгдүүлэх, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх, форензик ярилцлагын аргачлалыг нэвтрүүлэх, хүүхэд хамгаалал болон хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийг үндэсний хэмжээнд сургах зэрэг чиглэлээр үндэсний тогтолцоо болон байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Гэрээг ийнхүү сунгаж буй нь хүн худалдаалахтай тэмцэх гол арга хэрэгслүүдийг төрөөс үргэлжлүүлэн авч явах, хариуцлага болон институцийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаануудад ач холбогдол өгч хөтөлбөрийн ололт амжилтыг урт хугацаанд тогтвортой хадгалахад анхаарал хандуулж буй явдал юм. Тэргүүлэх чиглэлүүдэд төрийн харьяа салбар дундын хамтарсан багийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, батлагдсан стандарт, журмуудыг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй өрөөнүүдийн үйлчилгээг өргөжүүлэх, хохирогчийн мэдээллийн сангийн тогтолцоог бэхжүүлэх, хүний наймаатай тэмцэх жил тутмын үнэлгээ болон хэрэг хянан шийдвэрлэлтийн талаарх хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах, хилийн мониторинг болон цахим орчин дахь илрүүлэлтийн чадавхыг сайжруулах, үндэсний цахим сургалтын платформоор дамжуулан мэргэжлийн сургалтыг тогтвортой үргэлжлүүлэх зэрэг багтаж байна.

Энэхүү түншлэл нь хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэрэг нь хохирогчдод урт хугацааны хор уршиг учруулж, олон нийтийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёсыг сулруулан, авлига болон зохион байгуулалттай гэмт хэргийг өөгшүүлж, нийгмийн сайн сайхан байдалд заналхийлдэг гэдгийг хоёр улс хамтран хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм. Хамтын ажиллагааны үр дүнд хүүхдүүд мөлжлөгөөс хамгаалагдаж, хохирогчид шаардлагатай хамгаалалт, үйлчилгээ, дэмжлэгийг авах боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрыг ХХКГ-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг цаашид хадгалж, улам өргөжүүлэх тогтвортой байдлын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг АНУ уриалж байна. Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, гэмт этгээдийг яллан шийтгэх, түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлээрх хүчин чармайлтыг үр дүнтэй, тогтвортой байлгахад үндэсний хэмжээний манлайлал шийдвэрлэх ач холбогдолтой билээ.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг АНУ-ын зүгээс үнэлж, хүүхэд багачуудыг хамгаалах, шударга ёс болон хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Хүүхэд хамгааллын компакт гэрээний хүрээнд цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ баяртай байна.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан