2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашиглаж буй Trionda бөмбөгийн талаар товч мэдээллийг хүргэе.
Trionda нь испани хэлнээс орчуулбал "гурван давлагаа" гэсэн утгатай. Энэхүү нэр болон бөмбөгийн өвөрмөц, шинэлэг дизайн нь анх удаа гурван улс болох АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулж буйг бэлгэджээ.
Бөмбөгийн тод улаан, ногоон, цэнхэр өнгө нь гурван зохион байгуулагч орныг төлөөлөх бөгөөд урсгал хэлбэрийн геометр хийц нь нэрэнд агуулагдах “давлагаа”-г дүрсэлсэн байна.
Эдгээр нь бөмбөгийн төв хэсэгт нийлж гурвалжин дүрс үүсгэх бөгөөд энэ нь гурван улсын түүхэн нэгдлийг илэрхийлдэг аж.
Мөн бөмбөг дээр улс бүрийг төлөөлсөн дүрслэлүүдийг шингээжээ. Тухайлбал Канадын агч навч, Мексикийн бүргэд, АНУ-ын од багтсан байна. Харин алтан өнгийн чимэглэлүүд нь аваргын цомыг илтгэжээ.
Дэвшилтэт технологи
Trionda бөмбөг нь гүйцэтгэлийг сайжруулах хэд хэдэн шинэ технологийг агуулсан байна. Дөрвөн хавтан бүхий бүтэц нь зориудаар гүн оёдолтой хийгдсэн бөгөөд энэ нь агаарт хөөрөх үед шаардлагатай агаарын эсэргүүцлийг жигд хуваарилах зорилготой.
Мөн бөмбөгийн гадаргуу дээр ойроос харахад л мэдэгдэх товгор дүрслэлүүдийг байрлуулсан нь нойтон эсвэл чийглэг нөхцөлд бөмбөгийг өшиглөх, чиглүүлэх явцыг тогтворжуулах аж.
Үүнээс гадна ДАШТ-ий албан ёсны тоглолтын бөмбөгт өмнөх тэмцээний адил Connected Ball Technology буюу ухаалаг бөмбөгийн технологийг дахин ашиглаж байна.
Бөмбөг дотор суурилуулсан секундэд 500 удаа мэдээлэл дамжуулах өндөр нарийвчлалтай хөдөлгөөн мэдрэгч чип нь бөмбөгийн хөдөлгөөний бүх мэдээллийг бүртгэнэ.
Энэхүү технологи нь мэдээллийг бодит цаг хугацаанд видео туслах шүүгчийн (VAR) систем рүү дамжуулж, зарим маргаантай нөхцөлийг шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: FIFA