Тайландын хааны ордон гурван жил гаруй хугацаанд комд байсан гүнж Бажракитиябха 47 насандаа таалал төгссөнийг мэдэгдлээ.
Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард нохойгоо салхилуулж яваад ухаан алдаж унасан. Тухайн үед эмч нар үүнийг зүрхний хэм алдагдах эмгэгтэй холбон тайлбарлаж байв.
Тайландын хааны гэр бүлээс олон нийтэд хамгийн боловсролтой, идэвхтэйгээрээ танигдсан гишүүн нь гүнж Бажракитиябха юм.
Түүнийг хаан ширээ залгамжлах магадлалтай ч гэж шинжээчид үздэг байсан.
Тайландын хаан нийт долоон хүүхэдтэйгээс гүнж Бажракитиябха анхны эхнэрээс нь төрсөн ууган охин нь юм.
Гүнж хуульч мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Корнеллийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр НҮБ дахь Тайландын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж Ерөнхий прокурорын байгууллагад ажилласан байна.
Түүнчлэн 2012-2014 онд Тайландаас Австрид суух Элчин сайдаар ажиллажээ.
Мөн тэрээр фитнест дуртай, холын зайн гүйлтэд тогтмол оролцдог байсан бөгөөд чадвар, туршлага, хааны түүнд үзүүлдэг итгэл зэргээс шалтгаалан хаан ширээ залгамжлах магадлалтай хүний нэгээр байнга яригддаг байв.
Одоо 73 настай хаан Важиралонгкорн одоог хүртэл албан ёсоор өв залгамжлагчаа зарлаагүй байна.
Тайландын уламжлалаар хаан ширээг эрэгтэй хүн залгамжилдаг ч 1974 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэй хүн хаан ширээг залгамжлах боломжийг нээжээ.
Хаан таван хүүтэй ч хоёр дахь эхнэрээс төрсөн дөрвөн хүүгээ 1996 онд өв залгамжлалаас хассан байдаг.
Эх сурвалж: ВВС