Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.11) “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Гуаньнань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт бодит үр дүнд хүрч байгааг онцоллоо.
“Тавантолгой төмөр зам” ХХК болон танай компанийн хамтын ажиллагааны үр дүнд барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 32 хувьд хүрээд байна” гэв.
Зам, тээврийн сайдын зүгээс уг төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах зорилтыг онцолж, үлдсэн хугацаанд өндөр ачаалалтай, үр дүнтэй, чанартай хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг Монгол-Хятадын талд, хариуцагч компаниудын удирдлагуудад санууллаа.
Мөн энэ хүрээнд Монголын талд барих хил дамнасан төмөр замын Хятадын талын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, хүлээлттэй байгаад анхаарал хандуулж, цаг алдалгүй энэ ажлыг шуурхай эхлүүлж, дам нурууг барьж эхлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын төслийн талбайд ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан талууд бэлтгэл ажлаа хангах, холбогдох албан тушаалтнуудтай уулзах, хурал уулзалтын оролцоог бүрдүүлэх, Монголын талд дам нуруу тавих ажлыг шуурхай зохион байгуулж, ажлаа эрчимжүүлэх чиглэл өгөв.