Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр /2026.06.10/ хуралдаж, хоёр бөхөд хариуцлага тооцсон. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
Тэрбээр, Улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд 2024 оны 6-р сарын 5-ны өдөр мөн Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар орж байсан. Зургаан удаа ёс зүйн зөрчил гаргасан хэмээн хурлаар орж, улсын өндөр цолтой хүн учир залуу хойч үедээ үлгэр дуурайл болж яваарай гэж анхааруулга өгөөд барилдуулсан.
Мөн тэрбээр 2025, 2026 оны заал, танхимын барилдаануудад өөрийг нь давсан бөх, засуул, хөлийн цэцүүдэд ёс зүйгүй үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуус ч хэрэглэхээ больсон “п…” гэх үгийг найман удаа хэлсэн. Мөн улсын начин Б.Сосорбарам болон нэр бүхий бусад бөхтэй барилдаж унахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, өмнө нь сануулгын арга хэмжээ авсан атал давтан гаргасан тул барилдах эрхийг таван сараар хассан байна.
Аймгийн арслан Я.Бумбаяр нь хоёр бөх барилдах гэж байхад хөндлөнгөөс очиж хэнд хандсан нь мэдэгдэхгүй ёс зүйгүй үг хэлж, үзэгч олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Үүний дагуу барилдах эрхийг нь нэг сараар хасаж, хатуу сануулга өгсөн гэв.