УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС СЕХ-НЫ ГИШҮҮНЭЭР НЭР ДЭВШҮҮЛСЭН Д.АРИУНБОЛД
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболдыг СЕХ-ны гишүүнээр нэр дэвшүүлж буйг танилцууллаа.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС СЕХ-НЫ ГИШҮҮНЭЭР НЭР ДЭВШҮҮЛЖ БУЙ Д.МӨНХЗОРИГ

СЕХ-ны орон тооны бус долоон гишүүний хоёрыг УДШ-ийн санал болгосноор төрийн жинхэнэ албан хаагчдаас томилно гэж заасан. Монгол Улсын дээд шүүхээс Д.Мөнхзоригийг СЕХ-ны гишүүнээр нэр дэвшүүлснийг УДШ-ийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, залуучуудын оролцоог идэвхжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлд мэдээллийн технологийн ололтыг ашиглаж ажиллана гэв.

СЕХ-НЫ ГИШҮҮНД УИХ-ЫН ТББХ-НООС Р НЭР ДЭВШИГЧ Ж.БОЛД

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ж.Болдыг нэр дэвшүүлсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

СЕХ-НЫ ГИШҮҮНЭЭР УИХ-ЫН ТББХ-НООС НЭР ДЭВШИГЧ Д.ДАВААНЯМ

СЕХ-ны гишүүнд Д.Даваанямыг нэр дэвшүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

УИХ дахь АН-ын бүлгээс СЕХ-ны гишүүнийг сонгох асуудлаар 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, 5 өдрийн завсарлага өглөө.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, СЕХ-ны гишүүдийн томилгоотой холбоотой АН-ын бүлэг дотроо ярилцах хэрэгцээ шаардлага байна. Өнгөрсөн сонгуулиудын үйл явцаас харахад сонгууль үндсэн зарчмаараа явагдаж байна уу, үгүй юү. Сонгууль явагдлаа гэсэн нэр хэмээгээд ард түмний дуу хоолой, үзэл санаанаас гадуур шийдэгдэж байна уу гэх мэт олон асуудал яригдаж байна. Яригдаж буй энэ шүүмжийн гол эзэн бол СЕХ. Тиймээс СЕХ-той холбоотой асуудлыг няхуур ярих ёстой.
Ирэх 2027, 2028 оны сонгуулийг илүү нээлттэй, ил тод, ардчилсан зарчмаар нь явуулахын тулд СЕХ-ны гишүүнээр томилогдож буй хүмүүсийн зан чанар болон шударга ажиллах байдал чухал тул энэ асуудлаар АН дахин ярилцах шаардлагатай гэж үзсэн учир хэлэлцэж буй асуудлаар 5 хоногийн завсарлага авч байна гэв.
Одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.