Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НЬ ИЛҮҮ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ШУДАРГА ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газар "Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ гэж үзэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал, Тэтгэврийг жил бүр инфляцитай уялдуулан нэмж байгаа ч тогтолцооны өөрчлөлт хийгээгүй үед үр дүн гарахгүй нь харагдаж байна. Тиймээс тэтгэврийн шударга тогтолцоо бий болгох шинэчлэлийн бодлогоо танилцуулав. Нийт 504 мянган тэтгэвэр авагчдын 57 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэртэй. 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 3 иргэний нэг 25 ба түүнээс дээш буюу олон жил ажилласан боловч доод хэмжээний тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчдад 100-300 мянган төгрөгийн “баталгаат тэтгэвэр” олгоно.
35 жил НДШ төлчихөөд бусадтай ижил тэтгэвэр авч байгаадаа гомдолтой явдаг ахмадууд олон бий. 35 жил улсад ажилласан ч цалин багатай байсан иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилласан жилд нь уялдуулан баталгаат тэтгэвэр олгоно. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид баталгаат тэтгэвэрт хамрагдана. 769 мянгын тэтгэвэр авдаг иргэд хэрэв 10 жил НДШ төлсөн байвал нэмэлтээр 151 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгоно гэсэн үг. 15 жил ажилласан ч 769 мянгын тэтгэвэртэй бол 176 мянгын, 10 жил НДШ төлсөн ч 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 141 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгоно гэсэн үг. Ингэж НДШ төлсөн жилд нь уялдуулан тэтгэврийн зөрүүг үе шаттайгаар арилгах бодлого болохыг Ерөнхий сайд танилцуулсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Ерөнхий сайд Н.Учрал баасан гарагт /2026.06.12/ УИХ-д өргөн мэдүүллээ. Нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар 1999 оноос хойш хэлэлцэж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн 2024 онд баталсан ч тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 504 мянган ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг эхлүүлэх юм байна.
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар өнөөдөр /2026.06.13/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
![]()
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ 5 САРААР, АЙМГИЙН АРСЛАН Я.БУМБАЯРЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ 1 САРААР ХАСЛАА

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт /2026.06.10/ хуралдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв.
Хурлаар МҮБХ-ны Ёс зүйн дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар, Аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг 1 сараар хаслаа. Уг шийдвэрийн дагуу Улсын арслан Б.Пүрэвдагва энэ жилийн баяр наадмаар барилдах эрхгүй болсон бол Аймгийн арслан Я.Бумбаярын баяр наадмын өмнөх сорилго барилдаануудад зодоглох эрх хасагдаж байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар тайлбар өгсөн бөгөөд бөхийн барилдааны үеэр ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн үйлдэлд хоёр бөхөд хариуцлага тооцсон гэсэн юм.
Улс, аймгийн арслан хоёр бөх буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн байв.
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын нийслэл Мехико хотод нээлтээ хийнэ. АНУ, Канад, Мексик гурван улсад зохион байгуулж буй энэ жилийн ДАШТ -д анх удаа хамгийн олон буюу 48 улсын шигшээ баг оролцсон 104 тоглолт 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-нийг хүртэл 40 хоногийн турш үргэлжилнэ.
Тэмцээний нээлтийн тоглолт Мексик болон Өмнөд Африкийн багуудын хооронд болж, Мексикийн баг 2:0-ээр ялалт байгууллаа. Удаах тоглолт Улаанбаатарын цагаар 10.00 цагт БНСУ болон Чех улсын хооронд боллоо. Тоглолтын анхны гоолыг хоёрдугаар үед Чех улсын баг оруулсан ч БНСУ-ын баг дараалан хоёр гоол оруулж өрсөлдөгчөө буулган авлаа.
Амралтын өдрүүдээр буюу зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болох тоглолтуудын хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу.
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БНХАУ-ЫН “ЭН ЭФ СИ” КОМПАНИ БАЙГУУЛНА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарсныг лхагва гарагт /2026.06.11/ Засгийн газар зарлав. Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон байна.
Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
![]()
УИХ-ын ЭЗБХ-ны мягмар гарагийн /2026.06.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Б.Дэлгэрсайхан, М.Ганхүлэг нарын 13 гишүүний санаачилсан Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Улсын хэмжээнд газрын тосны нөөц нь зүүн бүсэд, боловсруулах үйлдвэр нь говийн бүсэд байна. Тиймээс газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн өгөөжийн тодорхой хувийг орон нутагт нь хүртээх зорилгоор говийн болон зүүн бүсээс сонгогдсон гишүүд уг хуулийн төслийг санаачилжээ.
Газрын тосны олборлолтын 95 хувь нь зүүн бүсэд явагдаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна.
Гэвч уг үйлдвэрт ашиглах түүхий эд хангалтгүй учир ОХУ, Казахстанаас импортлон авчирч ашиглах тухай яригдаж байна гэж УИХ-ын гишүүн Ч.Анар хэлээд, үйлдвэрт ашиглах түүхий тосны нөөц ямар түвшинд байгааг тодруулав.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Үйлдвэрт ашиглах түүхий эдийг дотоодоосоо хангах нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаагийн гол зорилго. Одоогоор Дорнод аймагт хоёр, Дорноговь аймагт нэг, нийт гурван талбайд газрын тосны олборлолт явагдаж байна. Гэвч энэ хэмжээ жил ирэх тусам буурч байна. Учир нь шинээр нэмж газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалт, өрөмдлөг хийгдэхгүй байгаа.
Үүнд нөлөөлж буй нэг том шалтгаан нь газрын тосны олборлолтоос орон нутагт АМНАТ болон ногдол ашиг хуваарилдаггүйтэй холбоотой. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Тэгэхээр зүүн болон говийн бүсээс сонгогдсон гишүүд бид нөлөөлөлд өртөж буй бүсэд нь өгөөжийн тодорхой хувийг хуваарилах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж буй юм.
Газрын тосны олборлолтоос жилд 30 гаруй тэрбум төгрөг орж байна. Үүний 10 хувь буюу 3 тэрбум төгрөгийг тухайн суманд нь хуваарилах асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан гэв. Энэ хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших бол ЭНД дарна уу.