Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн эргэн тойронд олон талын оролцоотой мэтгэлцээн өчигдөр болж өрнөлөө. Цахим орчны хяналт, хязгаарлалтыг чангалах уу, эсвэл хүүхдийн хүмүүжил, сургалтын орчны суурь асуудалд анхаарах уу гэдэг дээр албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
Хуулийн зохицуулалтыг дэмжиж буй албаныхны зүгээс манай улсад цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн зөрчил сүүлийн 5 жилийн хугацаанд 3,000 хол давсан. Хүүхдүүд хуурамч хаяг, цахим группээр дамжуулан цахим дарамтад өртөх, танихгүй хүнтэй танилцаж бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, цаашлаад амиа хорлоход хүрэх эрсдэл нүүрлээд байгааг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны дарга дэд хурандаа Д.Будзаан анхааруулсан юм.
Мөн олон улсын жишгээр 13-аас доош насны хүүхэд сошиал медиа хэрэглэх шаардлагагүй гэдэг ч манайд 6 настайгаасаа эхлэн эцэг эхийнхээ хаягаар нэвтэрч байна. Тиймээс хуулиар 13-аас доош насныханд цахим сүлжээ ашиглахыг бүр мөсөн хориглох, 13-16 насныханд хязгаарлалттай хэрэглүүлэх заалтыг тусгаж, гомдол мэдээлэл хүлээн авах шуурхай “Дуудлагын төв” ажиллуулах нь зөв гэж албаныхан үзэж байна.

Цахим хөгжлийн яам болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүүхэд садар самуунд уруу татсан контентуудыг устгах ажиллагааг эрчимжүүлжээ. 2025 онд хүүхэд садар самуунд уруу татсан бичлэг, зураг бүхий 502 групп болон линкийг устгуулсан. 2026 оны эхний 4 сарын байдлаар 200 орчим үүнтэй ижил мэдээллийг хүлээн авч, олон улсын сошиал платформуудтай байгуулсан гэрээний дагуу устгах арга хэмжээг авч байна.
Иргэний төлөөлөл уг мэтгэлцээнд хуулийн төслийг маш худал суурин дээр баригдсан, амьдрал дээр хэрэгжих боломжгүй, өнгөц шийдвэр хэмээн хүчтэй шүүмжлэв.

Сошиал медиаг хаах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд шууд эерэг нөлөө үзүүлдэггүй, сэтгэл санааг нь дээрдүүлдэггүй болох нь олон улсын практикт хэдийн батлагджээ.
Нэрээ нууцлахыг хүссэн иргэн Их Британийн Манчестерийн их сургуулийн 25,000 хүүхдийн судалгаа болон Австралид 100,000 гаруй хүүхдийг хамруулан хийсэн судалгааны үр дүнг иш татсан юм. Тэрбээр "Бид үргэлж хүүхдийн нэр барьж ярьдаг мөртлөө суурь асуудлаа шийддэггүй. Үе тэнгийн дээрэлхэл зөвхөн цахимд биш, бодит амьдрал дээр ч байдаг. Манай улсын хувьд 5,000 хүүхэдтэй сургуульд ердөө хоёр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллаж байна. Бурууг сошиал руу чичих биш, сургуулиудын сэтгэл зүйчдийг нэмэх зэрэг бодит хөрсөн дээр ажиллах хэрэгтэй. Цаасан дээр ч хүн доромжлоод биччихэж болно, тэгвэл цаасыг ч бас хориглох уу?" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн иргэний зүгээс сургалтын үйл ажиллагаанд сошиал медиа, тэр дундаа фэйсбүүк, мессенжер маш том үүрэг гүйцэтгэж байгааг санууллаа. Төрөөс санал болгодог Гүүгл Классрүүм /Google Classroom/ зэрэг платформууд нь монгол хэлгүй, ахмад багш нар болон эцэг эхчүүдэд ашиглахад төвөгтэй байдаг тул багш нар хичээл, даалгавраа хамгийн хүртээмжтэй сувгаар буюу сошиалаар дамжуулж хүргэдэг байна.
Өчигдөр болсон энэхүү мэтгэлцээн нь хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах нэрийдлээр "хориглон хаах" нь бодит шийдэл биш бөгөөд нийгмийн суурь хөрс, боловсрол, сэтгэл зүйн тусламжийн системээ сайжруулах нь хамгийн чухал гэдгийг дахин сануулсан үйл явдал боллоо.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл