"Мэдрэмжийг удаан нухах тусам хальс шиг цоорчихдог юм шиг санагддаг. Яг юуг илэрхийлэхээ таньчихвал үг, аялгуу нь өөрөө урсаад гараад ирдэг" хэмээн дуучин Г.Даваадалай хэрхэн уран бүтээлээ боловсруулдаг талаар ярив.
Удахгүй анхны цомгийн бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэж буй түүний уран бүтээлийн философи ч энэ аж. Дуу хөгжмийг тэр техник, төлөвлөгөө, томьёоллоос илүүтэйгээр мэдрэмжээ таньж, түүнийгээ үнэнээр нь илэрхийлэх үйл явц гэж хардаг гэв. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд байгаль, дурсамж, хайр, нөхөрлөл, ганцаардал зэрэг амьдралын энгийн хэр нь хүний сэтгэлд хамгийн ойр мэдрэмжүүд голлон шингэжээ.
-Та "The Voice of Mongolia" шоунаас хойш нэг хэсэгтээ нам жим байлаа. Тэгтэл энэ сарын 19-нд тоглолтоо хийхээр болсон гэдэг том мэдээг үзэгчдэдээ хүргэж байгаа юм байна. Ер нь энэ хугацаанд ямар ажилд төвлөрч байсан бэ?
-Хүний амьдралд шинэ бөгөөд том өөрчлөлт гарахад шокын ч юм шиг сонин мэдрэмж төрдөг дөө. “The Voice of Mongolia” шоуны дараа миний амьдрал яг орвонгоороо эргэсэн. Мэдээж сайн талаараа.
Үүнийгээ дагаад шинэ мэдрэмж, шинэ туршлагууд маш их орж ирсэн. Дийлэнхдээ мундаг хүмүүсээр чиглүүлээд, мундагчуултай хамтарч ажиллаад явах зам нээлттэй байсан.
Гэхдээ би өөрийгөө маш түүхий байгаагаар мэдрээд байдаг юм. Магадгүй бусдын хувьд “аль хэдийн болчихсон байна” ч байж мэднэ. Харин өөрийнхөө хувьд “би болчихсон байна” гэдэг мэдрэмж орж ирэхийг мэдэхгүй байна. Магадгүй хэзээ ч орж ирэхгүй ч юм уу.
Би сайн мэдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө яаж “болсон” гэж мэдэрдэг юм бол гэж хүртэл боддог.
Тэгээд би ямартай ч суралцах ёстой юм байна, үлдсэн амьдралдаа юу хийх ёстой юм, яах ёстой юм гэдгээ ойлгох гээд нам жим үе байсан.
Бие дааж юм хийгээгүй ч найзуудтайгаа хийсэн жижиг зүйлс байна. Гарын таван хуруунд багтах хэмжээний уран бүтээл дээр ажиллаж үзсэн.
Мөн Монгол Улсын Консерваторид жазз дуулаачаар сурч байгаа. Одоо цомгийн ажил болон бусад ажлаасаа болоод сургалтаасаа жилийн чөлөө авсан байгаа.
-Ер нь өөр уралдаан тэмцээнд хүч сорьсон уу. Тийм бол ямар шинэ туршлага хуримтлуулсан бэ?
-Хамгийн ойр болсон том тэмцээн нь “Ya Zhou Sing! Asia” буюу Азийн дуу хоолой гэх телевизийн шоу байсан. Энэ бол өмнө нь iQIYI гэх Хятадын стрийминг платформ дээр зохион байгуулагддаг, олон улсын хэмжээний том шоу. Азийн олон орны залуу уран бүтээлч, дуучид оролцдог тэмцээн байсан.
Тэндээс авсан хамгийн том туршлага гэвэл, мэдээж “Voice” ч бас маш том баг, олон хүнтэй продакшн байсан. Гэхдээ олон улсын түвшний том шоу болохоор ард нь ямар хэмжээний асар том зохион байгуулалт, систем явж байдаг нь бүр өөр мэдрэмж байсан.
Анх очиход яг нэг эвгүй хэрнээ сонирхолтой мэдрэмж төрсөн. Кинон дээр гардаг шиг одуудыг бэлдэж байгаа мэт нүүр будалт, хувцаслалт, багийн зохион байгуулалт гээд бүх зүйл яг нэг системтэй. Би өөрөө хөдөлж юм хийх гэхэд хүртэл "та наанаа байж бай" гээд бүх зүйлийг тусгай байдлаар зохицуулж байсан нь сонин санагдсан.
Нэг талаасаа би туслах гэж оролдоод байгаа ч нөгөө талаасаа тэдний ажлыг саатуулж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Гэхдээ дараа нь бодоход, ирээдүйд хаана ч ийм нөхцөлд орохдоо бусдын ажлыг ойлгож, тайван ажиллахад нь саад болохгүй байх хэрэгтэйг ойлгосон.
-Энэ тэмцээнд та өмнөхийн адил "Аавдаа би хайртай" дууг дуулсан. "The Voice of Mongolia"-д оролцож байх үеийнхээс ч илүү гүн мэдэрч, их итгэлтэй дуулж байгаа харагдсан.
-"Аавдаа би хайртай" дууг дуулахдаа надад маш их дотоод мэдрэмж орж ирдэг. Ялангуяа аавтай минь холбоотой, миний амьдралын бодит кейстэй холбогдсон учраас үг бүр нь аавдаа хэлж чадаагүй, эсвэл ааваас сонсож чадаагүй үгс шиг санагддаг.
Миний хамгийн хайртай дуунуудын нэг. Мөн хамгийн хэцүү дуунуудын нэг ч. Учир нь тайзан дээр олон хүний өмнө дуулахдаа сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй болдог. Уйлаад байж болохгүй.
Тиймээс тэр дуу надаас сэтгэлзүйн хувьд маш их хүч шаарддаг. Гэхдээ тийм мэдрэмжээр дуулдаг болохоор хамгийн ойр, намайг илэрхийлэх дуу гэж хэлж болно.
"МЭДРЭМЖ БОЛ ЭМЗЭГ ЗҮЙЛ. УДААН НУХВАЛ ХАЛЬС ШИГ ЦООРОХ Ч ЮМ ШИГ"
-Тэгвэл та мэдэрсэн зүйлсээ хэрхэн уран бүтээл болгодог вэ. Дотор төрсөн нэг мэдрэмжийг удаан нухдаг уу, хэрхэн ажилладаг вэ?
-Мэдрэмжээ цааш үргэлжлүүлэх илэрхийлмээр байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй. Учир нь мэдрэмж гэдэг их эмзэг, нимгэн хальс шиг зүйл. Хэт оролдоод байвал анхны хэлбэрээ алдаж, цоорчих ч юм шиг.
Миний хувьд олон мэдрэмжээс яг юуг нь дуу болгож илэрхийлэх вэ гэдэг хамгийн чухал байдаг. Олон зураг авчихсан байлаа гэе. Тэр дундаас яг зөв кадраа олж харахтай адил. Тэр зөв хэсгээ олчихсон байхад цааш нь хүчээр нухах шаардлагагүй. Үг нь ч, аялгуу нь ч, бүх зүйл нь өөрөө урсаад гараад ирдэг.
-Цомогт орсон нэг дуугаар жишээ аваад тайлбарлаж болох уу? Ямар мэдрэмжээ таньж, яаж дуу болгосноо.
-Би энэ дуундаа нэр бодоогүй байсан. Харин одоо бол яг энэ нэр нь мөн гэж бодож байна. “Moonrise Over the Maikhan Tolgoi” буюу "Майхан толгойд мандах сар".
Энэ дууны түүхийг нэрнээс нь эхлээд ярьж болно.
Нэг зуны орой би лагертаа машиндаа сууж байсан юм. Машины суудлаа хойшлуулчихсан, уулын энгэрт нам гүмхэн сууж байлаа. Надаас 100-150 метрийн зайд нэг уул харагдана. Тэгээд яг тэр уулын араас сар мандаж эхэлсэн.
Сар дээшлэх тусам туяа нь эсрэг талын уулс, ой моддын дундуур нэвтэрч харагддаг юм байна. Тэр орой бага зэрэг салхитай байсан. Тэнгэр цэлмэг хэр нь үүлс хурдан хөдөлж, сарны урдуур ээлжилж орж гараад л байлаа.
Ер нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, байгалийн гоо үзэсгэлэн хоёр миний хувьд их ойр мэдрэмж төрүүлдэг.
Тэр мөчид надад нэг бодол орж ирсэн. Миний толгойд байнга эргэлдэж, хааяа орж ирээд алга болдог нэг мэдрэмж яг тэр сарны урдуур өнгөрөх үүлс шиг санагдсан.
Тэгээд сарны гэрэлд харагдах байгаль үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Ер нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, байгалийн гоо үзэсгэлэн хоёр миний хувьд их ойр мэдрэмж төрүүлдэг. Би эмэгтэй хүнийг дуулахдаа байгалийг дуулж байгаа юм шиг, байгалийг дуулахдаа эмэгтэй хүнийг магтаж байгаа юм шиг санагддаг. Тэр мэдрэмжээс л энэ дуу төрсөн.
"Зүүдэнд орно дүр нь..." Энд гарч байгаа дүр нь тэр эмэгтэй. Харин дараагийн мөрөнд,
"Үүлэнд сар нь торно..." гэж гардаг.
Яг тэр орой миний харсан дүр зураг шүү дээ. Сар үүлэнд торж байгаа шиг тэр хүн миний бодолд, миний зүүдэнд байнга торж үлдээд байгаа мэдрэмж. Дараа нь,
"Ухааны минь утсыг чи
Уран гоо гараараа хэлхэх шиг..." гэдэг хэсэг бий.
Энэ миний хамгийн дуртай мөрүүдийн нэг. Тэр хүн миний бодол санаа, хүсэл мөрөөдөл, бүр ертөнцийг харах өнцгийг хүртэл зөөлөн атгачихсан юм шиг. Миний хүч чадал, миний хөдөлгөгч зүйлсийг хүртэл чиглүүлээд байгаа мэт мэдрэмж төрдөг. Мөн,
"Сар гийх шиг гүн хар зүүдэнд..." гэдэг мөр бий. Яг л харанхуй зүүдэнд сар гийж байгаа мэт, тэр хүн миний ертөнцөд гэрэл болж орж ирж байгаа мэдрэмж юм.
Дахилтын тухайд сонирхолтой. Үггүй.
Би тэр хэсгийг үгээр илэрхийлэхийг хүсээгүй. Заримдаа үг гэдэг өөрөө хязгаарлагдмал зүйл байдаг. Харин авиа, аялгуу, өнгө аяс бол хүссэн мэдрэмжээ илүү өргөн хүрээнд илэрхийлэх хэсэг болдог.
Тиймээс дахилт дээрээ ямар нэгэн үг бичихийн оронд зүгээр л дотроосоо гарч ирсэн аялгуугаа дагасан. Надад тэр мэдрэмжийг ямар ч үгнээс илүү сайн илэрхийлж чадах зүйл нь хоолой өөрөө байсан.
-Цомог 10 дуутай гэсэн. Дуунууд хоорондоо холбоотой юу, эсвэл өөр өөр сэдвүүдтэй юу?
-Сэдэв сэдвээрээ нэлээд өөр. Нэг шугамаар холбогдсон концепц цомог гэхээсээ илүү миний амьдралын янз бүрийн мэдрэмжүүдийн цуглуулга гэж хэлж болно. Энэ дуу бол тэдгээрийн нэг. Харин бусад нь өөр өөр мэдрэмж, өөр өөр түүх өгүүлдэг. Жишээ нь, шөнө дөрвөн цагийн үед сэрээд аялгууг нь гаргасан нэг дуу бий.
Би ер нь домог, хууч яриа, үлгэр, түүхэнд их дуртай хүн. Монголынх ч бай, бусад орны ч бай ялгаагүй. Ялангуяа Дракула, хүн чоно, Франкенштейн зэрэг готик дүрүүд, тэр ертөнцийн зохиолууд надад маш сонирхолтой санагддаг.
Мэдээж бодит амьдрал дээр тийм зүйл байдаггүй. Гэхдээ ном зохиол, кинонд дүрслэгддэг тэр ертөнц дотор хүн төрөлхтний нийтлэг мэдрэмжүүд агуулагдаж байдаг шүү дээ. Жишээ нь хайртай хүнээ санах, алдсан зүйлдээ харамсах, дурсамждаа амьдрах зэрэг мэдрэмж.
Нэг шөнө нойр хүрэхгүй сууж байгаад энэ тухай бодсон юм. Тухайн үед аль хэдийн хэд хэдэн дууныхаа ажлыг эхлүүлсэн байсан. Тэгээд нөүтбүүкээ нээгээд, жижигхэн төгөлдөр хуурыг холбоод суув аа.
Гэрлээ ч асаагаагүй. Өрөө харанхуй. Зөвхөн нөүтбүүкийн бүдэгхэн гэрэл л асаж байсан.
Тэр үед надад нэг дүр зураг орж ирсэн. Асар том, харанхуй цайз. Тоосонд дарагдсан төгөлдөр хуур. Хар урт нөмрөгтэй Дракула тэр төгөлдөр хуурын өмнө ганцаараа сууж байна. Тэр өөрөө мөнх амьдралтай ч хайртай хүн нь аль хэдийн хүний жамаар хорвоог орхисон. Олон арван жилийн дараа ч тэр хүнээ дурссаар, төгөлдөр хуур тоглож, ганцаараа дуулж сууна гэж төсөөлсөн.
Би яг тэр дүр зургийг нүдэндээ төсөөлж байгаад аялгуугаа гаргасан. Энэ дуугаа хүмүүс хурдан сонсоосой гэж хамгийн их хүсэж байгаа.
-Одоо таны дотор байгаа энэ их бүтээх хүсэл, мэдрэмжээ уран бүтээл болгох эрмэлзэл хаанаас эхтэй вэ? Бага наснаасаа хөгжимд дуртай байв уу?
-Би багаасаа хөгжимд их дуртай хүүхэд байсан.
Гэрийнхэн байхгүй үеийг би бараг л өөрийн "дэлхий"шиг ашигладаг байсан юм шиг санагддаг. Том хүмүүс гараад явчихвал шууд компьютерээ асаана. Тэр үед одоогийнх шиг стрийминг энэ тэр байхгүй, зүгээр л хадгалагдсан дуунууд, симфони, янз бүрийн MP3-ууд байдаг байсан.
Тэгээд нэг дуу тавьчхаад өрөөндөө ганцаараа сууж байгаад сонсоно. Заримдаа зүгээр сонсохгүй, бүр дагаж хөдөлнө. Зүгээр л хөгжмийн айзмаар найгаж хөдөлдөг. Яг хөгжим намайг хөдөлгөөд байгаа юм шиг.
Симфони сонсохоор өөр мэдрэмж орно. Яг нэг том зүйл дотор орчихсон юм шиг, аажуухан өсөж, уруудаж байгаа давалгаа шиг санагддаг байсан.
Рок сонсоно гэхээр эсрэгээрээ бүх зүйл шууд "гараад ир" гэдэг мэдрэмж өгдөг. Дотор байгаа бүх энерги нэг дор тэсэрч байгаа юм шиг.
Монгол дуунууд дээр бол өөр. Илүү танил, илүү дотогшоо татсан мэдрэмж. Яг нэг гэрийн үнэр шиг, нэг тийм тайван боловч гүн зүйл мэдрэгддэг.
Тэр үед би нэг их ойлгодоггүй байсан байх. Яагаад нэг хөгжим сонсоод тийм өөр өөр мэдрэмж төрдөг юм бол гэж боддог байсан ч яг хариулт хайгаад явдаггүй. Зүгээр л мэдэрдэг байсан.
Харин хамгийн сонин нь тэр мэдрэмжүүд одоо хүртэл алга болоогүй. Зүгээр бага насны зүйл биш байсан юм шиг. Одоо хөгжим сонсоход ч тэр үеийн адил тийм "шууд мэдрэх" хариу үйлдэл маань хэвээрээ.
"БИ ХОЛ ЯВАХЫН ТУЛД БИШ, ХИЙМЭЭР БАЙГАА БОЛОХООРОО ХИЙДЭГ"
-Ихэнх уран бүтээлч тодорхой нэг өнгө төрх, нэг урсгал, нэг имиджээрээ танигдахыг зорьдог. Харин та уран бүтээлийн карьераа хэрхэн төсөөлж байна вэ?
-Би нэг хэв маягт баригдахгүй байхыг хүсдэг.
Олон хүн зөвлөдөг л дөө. "Нэг зүйлээ барьж ав. Тэр нь хүмүүст хоногшино. Чамайг хараад хүмүүс ийм уран бүтээлч гэж шууд төсөөлдөг болно" гэдэг.
Тэр зөвлөгөөг үгүйсгэхгүй. Магадгүй карьерын хувьд зөв ч байж мэднэ. Гэхдээ надад тэгж ажиллах сонирхол байхгүй.
Яагаад гэвэл миний дуу хоолой, миний сонирхол, миний мэдрэмж. Би өөрийгөө нэг төрлөөр хязгаарламаар санагддаггүй. Хэрэв ямар нэг зүйл хийх хүсэл төрвөл тэрийгээ туршиж үзмээр байдаг.
Мэдээж нийтлэг ойлголтоор бол ийм зам хол явуулахгүй гэж ярьдаг. Гэхдээ би хол явахын тулд биш, хиймээр байгаа болохоороо хийдэг.
Тиймээс яг хаана хүрэхээ мэдэхгүй. Урьдчилж зурсан маршрут ч байхгүй. Харин ямар ч байсан өөрийн мэдэрсэн зүйлсээ хийсээр л байна.
Би хүмүүсийг, эд зүйлсийг, дурсамжуудыг их нандигнадаг хүн.
Заримдаа ийм зүйл ярихаар мэргэжлийн биш сонсогдож магадгүй. Гэхдээ миний хувьд хамгийн үнэн хариулт нь энэ. Миний сэтгэлд багтаж байгаа зүйлс асар том санагддаг. Харин би энэ амьдралдаа тэдгээрийнхээ хаа хүртэл явж чадах бол гэдгээ л сонирхож байна.
-Дууг сонсох, өөрөө дуулах хоёрын ялгаа яаж мэдрэгддэг вэ?
-Хөгжим сонсох, өөрөө дуулах хоёр мэдрэмж надад тэс өөр байдаг.
Хөгжим сонсох үед яг нэг тийм “загатнасан газар” байгаад түүнийг маажиж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Дотор чинь нэг зүйл хөдөлж, таашаал өгөөд байгаа хэрнээ чи зүгээр л сонсогч хэвээр л байна.
Харин өөрөө дуулах үед яг тэр загатнасан газраа өөрөө маажиж байгаа юм шиг болдог. Өөрөөр хэлбэл тэр мэдрэмжийг зөвхөн мэдрээд зогсохгүй, өөрийн биеэр гаргаж, илэрхийлж, бүрэн гүйцээж байгаа хэрэг.
Тэр үед хөгжим зөвхөн гаднаас ирж байгаа зүйл биш, харин миний дотроос гарч байгаа зүйл болчихдог. Тиймээс надад дуулах нь сонсохоосоо илүү хүчтэй, илүү шууд мэдрэмж өгдөг юм шиг санагддаг.
-Ярианы туршид та найз нөхдийнхөө тухай хэд хэд дурдлаа. Найз гэдэг ойлголтын үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-Найзын тухай ярихаар би хүүхэд нас руугаа буцдаг.
Багаасаа нөхөрлөлийн тухай кино, хүүхэлдэйн кино, түүхүүдэд маш дуртай байсан. Насан туршдаа хамт байдаг, бие биенээ нөхдөг, хөгширсөн хойноо ч дурсагддаг тийм нөхөрлөлийг хараад би өөрөө ч бас тийм холбоог хүсдэг байсан.
Магадгүй тэр зан маань одоо хүртэл үлдсэн байх.
Сонирхолтой нь миний хувьд найз гэдэг ойлголт зөвхөн хүнээр хязгаарлагддаггүй. Би амьгүй зүйлтэй хүртэл холбоо үүсгээд байдаг хүн.

Жишээ нь олон жил хэрэглэсэн цүнхээ зүгээр нэг эд зүйл гэж харж чаддаггүй. Надад дурсамж, мэдрэмж агуулж байдаг болохоор хэчнээн үнэтэй шинэ зүйлээр солих санал тавьсан ч амархан солихгүй.
Мөн амьдралдаа таарсан ах, эгч нар, найзууд гээд хүн бүр надад өөр өөр үнэ цэнтэй. Би хүмүүстэй амархан сэтгэлийн холбоо үүсгэдэг.
Харин зарим хүмүүсийн хувьд нөхөрлөл илүү хөнгөн байдаг юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Би хэн нэгнийг найз гэж бодвол чадах бүхнээ зориулмаар санагддаг. Гэтэл нөгөө хүн зүгээр л олон найзынхаа нэг гэж харж байх тохиолдол бий.
Тэр үед би өөрийгөө жаахан татаж сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Гэхдээ ерөнхийдөө би хүмүүсийг, эд зүйлсийг, дурсамжуудыг их нандигнадаг хүн. Магадгүй нөхөрлөл надад үнэ цэнтэй байдаг шалтгаан нь тэр байх.
-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
Түүний "Cosmic Ocean" тоглолтын талаар мэдээлэл авах бол ЭНД дарна уу.