АНУ мягмар гарагт Ираны эсрэг шинэ цохилт өглөө. Ерөнхийлөгч Дональд Трампын мэдээлснээр Иран Ормузын хоолойд эргүүл хийж байсан АНУ-ын армийн Apache нисдэг тэргийг сөнөөсөн гэв.
Тэрбээр “Хариу арга хэмжээ маш хүчтэй, шийдэмгий байх ёстой гэж үзэж байна. Энэ удаагийн цохилт яг тийм байсан” хэмээн ярьжээ.
Ираны Гадаад хэргийн сайд нисдэг тэрэгийг унагасан эсэх тухай шууд дурдаагүй.
Гэхдээ АНУ-ын тал довтолгоо хийснийг баталж, Ормузын хоолойд орших Кешм арал халдлагад өртөж, Сирик боомт хот цохилтод өртсөн гэдгийг мэдэгдэв.
Түүнчлэн тэрбээр цахим хуудастаа “Иран ямар ч халдлага, заналхийллийг хариугүй орхихгүй” гэж бичжээ.
Трампын мэдээллээр унасан нисдэг тэргийг жолоодож явсан нисгэгчид эсэн мэнд үлджээ.
АНУ-ын эх сурвалжууд Apache нисдэг тэргийг Ираны дрон унагасан гэж мэдээлж байгаа ч Ираны талаас сүүлийн 24 цагийн хугацаанд Ормузын хоолойд ямар нэгэн агаарын довтолгоо явуулаагүй гэж мэдээлж байна.
Энэ явдал нь Ойрх Дорнодын дайныг зогсоох, Ормузын хоолойг эргэн нээх зорилготой энхийн хэлэлцээг улам хүндрүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters