Мобиком Корпораци ХХК энэ сарын 6-ны өдөр “Ертөнц атгуулсан 30 жил” нэртэй баримтат киногоо албан ёсоор нээлээ. Энэхүү бүтээл нь 1996 оноос эхэлсэн Мобикомын 30 жилийн түүхийг баримтат хэлбэрээр өгүүлж, Монголын нийгэм, эдийн засаг, хүмүүсийн өдөр тутмын амьдралд үзүүлсэн нөлөөг өргөн хүрээнд харуулжээ.
“30 жилийн өмнө эхэлсэн Мобикомын түүх өнөөдөр Монголчуудын амьдрал, ажил, мөрөөдөл, дурсамж бүртэй хамт өсөж, сая сая хүнийг холбосон үнэ цэнийг бүтээн үргэлжилж байна. Анхны дуудлага, анхны мессежнээс эхлэн өнөөдрийн дижитал амьдралын хэв маяг хүртэлх хөгжил, дурсамж, ирээдүйг хэрхэн холбосон түүхийг энэхүү баримтат кинонд өгүүлнэ” хэмээн киноны тухай онцолсон байна.
Кинонд Монголд анхны үүрэн холбооны дуудлага хийгдсэн мөчөөс эхлээд өнөөгийн 5G сүлжээ, дижитал үйлчилгээ, ухаалаг шийдлүүд хүртэлх технологийн хувьслыг цаг хугацааны дарааллаар харуулжээ. Мөн компанийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, ажилтнууд, анхны хэрэглэгчид болон түүхэн гэрчүүдийн ярилцлагыг архивын бичлэг, орчин үеийн визуал шийдэлтэй хослуулан сэтгэл хөдөлгөм байдлаар бүтээсэн байна.
“Ертөнц атгуулсан 30 жил” баримтат кино нь Монголын үүрэн холбооны салбарын хөгжлийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Мобикомын амжилт, өнөөгийн байр суурь, ирээдүйн алсын харааг нэгэн цогц бүтээл болгон харуулсан.
Баримтат кино нь зөвхөн технологийн дэвшлийг харуулаад зогсохгүй, Мобикомын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг онцолсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, 37,000 гаруй сурагч хамрагдсан “Smart Education” төсөл, сумдын ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө байгуулах WASH санаачилга зэрэг нь компанийн зөвхөн бизнесийн амжилтаас гадна улс орны хөгжилд хувь нэмэр оруулахыг эрмэлздэг философийг илэрхийлжээ.
Киноны нэгэн чухал сэдэв нь Мобикомын TelCo to TechCo шилжилт байв. Уламжлалт харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчээс орчин үеийн технологийн компани болох зорилт тавин ажиллаж буй хөгжлийн шинэ үе шатыг энэхүү бүтээл тодотгосон байна. 5G сүлжээний өргөтгөл, дижитал үйлчилгээ, өгөгдөлд суурилсан шийдлүүдээр дамжуулан Мобиком нь зөвхөн үүрэн холбооны салбарт бус, Монголын дижитал эдийн засагт илүү өргөн хүрээнд нөлөө үзүүлэхийг зорьж буйгаа харуулжээ.
“Ертөнц атгуулсан 30 жил” баримтат кино нь Монголын үүрэн холбооны салбарын хөгжлийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Мобикомын амжилт, өнөөгийн байр суурь, ирээдүйн алсын харааг нэгэн цогц бүтээл болгон харуулсан байна. Энэхүү кино нь залуу үеийнхэнд технологийн боломж, бизнесийн сэтгэлгээ, тэсвэр тэвчээрийн тухай урам зориг өгөхөөс гадна ахмад үеийнхэнд өнгөрсөн 30 жилийн дурсамжийг сэргээж, бахархал төрүүлэхүйц бүтээл болжээ.
Ертөнц атгуулсан 30 жил баримтат киног үзэх: https://www.youtube.com/watch?v=NhftapAp4PE&t=135s