Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” (Nikkei Forum: Future of Asia) 31 дүгээр форум болж байна. Тус форумд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож буй бөгөөд тэрбээр маргааш (2026.06.10) илтгэл тавих юм.
Никкей форум (Nikkei Forum “Future of Asia”)-ын тухай:
Японы эдийн засаг, бизнесийн тэргүүлэх хэвлэл болох Nikkei Inc.-ээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Азийн нэр хүндтэй олон улсын форум юм.
Энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, нэр хүндтэй эдийн засагчид, академик хүрээний төлөөлөл оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, геополитик, цахим хөгжил, тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцдэг.
Форум нь Ази тивийн хөгжлийн стратегийн асуудлаарх хамгийн нөлөө бүхий уулзалтуудын нэг гэж тооцогддог бөгөөд “Азийн Давос” хэмээн нэрлэгдэх нь бий.
Nikkei-ийн тодорхойлсноор тус форум нь “Азийн ирээдүйн талаар улс төр, эдийн засаг, академийн манлайлагчид чөлөөтэй санал солилцдог платформ” юм.
Никкей Форумын Зорилго:
Ази-Номхон далайн бүс нутагт тулгарч буй асуудлууд, дэлхийн тавцанд гүйцэтгэх Азийн үүрэг оролцооны талаар удирдагчид чөлөөтэй санал бодлоо солилцож, гарц шийдэл эрэлхийлдэг.
Форумын онцлог:
- Жил бүр Токио хотноо зохион байгуулдаг
- Улс төр, эдийн засгийн өндөр түвшний оролцогчидтой
- Ази дахь эдийн засгийн бодлого, интеграц, геополитикийн чиг хандлагыг хэлэлцдэг
- Япон болон Азийн бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар чухал дохио өгдөг.

31 дэх удаагийн буй Nikkei Forum 2026 оны 6 дугаар сарын 10–11-нд Япон улсын Токио хотод болж байна.
Сэдэв: “Working together for a more resilient and prosperous Asia” (“Илүү тогтвортой, чинээлэг Азийн төлөө хамтран ажиллах нь”)
Хэлэлцэх гол асуудлууд:
- Дэлхийн шинэ геополитикийн нөхцөл
- АНУ-Хятадын өрсөлдөөн
- Бүс нутгийн эдийн засгийн интеграц
- Хангамжийн сүлжээ
- Эрчим хүч, ногоон шилжилт
- Хиймэл оюун ухаан ба кибер аюулгүй байдал
- ASEAN болон Азийн хамтын ажиллагаа

Монгол Улсын Nikkei Forum 2026 дахь оролцоо:
Монгол Улсаас 2026 оны Nikkei Forum-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг урилгаар оролцож байна.
Азийн Давос хэмээн нэрлэгддэг энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд оролцож байгаа нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан идэвхтэй гадаад бодлого явуулах заалтыг хэрэгжүүлж, бүс нутгийн улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, Монгол Улсын байр суурийг олон улсад илэрхийлж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлсэн үйл ажиллагаа явуулж буйг харуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумд оролцож Ази, Номхон далайн бүс нутгийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын гадаад бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчныг сурталчлах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа хүргэж, Монгол Улсын нээлттэй, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлогыг таниулахыг зорьж буй юм.
Монголын оролцооны ач холбогдол:
Эдийн засгийн хувьд:
- Япон болон бусад оронтой хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа нэмэгдэх боломж
- Монгол Улсын эдийн засгийн боломжууд болон төслүүдийг сурталчлах платформ
- Азийн нийлүүлэлтийн сүлжээнд Монголын оролцоог нэмэгдүүлэх боломж
- Ардчилал, чөлөөт зах зээл, бүс нутгийн тогтвортой байдлын талаарх Азийн яриа хэлэлцээнд хувь нэмэр оруулах.
Гадаад харилцааны хувьд:
- Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцогч гэдгээ харуулна
- Монгол-Японы “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
- ASEAN болон бүс нутгийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэнэ
- “Гуравдагч хөрш”-ийн идэвхтэй бодлогоо хэрэгжүүлэх
- Бүс нутгийн геополитикийн асуудлаар Монголын байр суурийг танилцуулах боломж олгоно.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам