Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм.

Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүсэж байгаа.
Ойн газраас 2000 га талбайд агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг 2026.06.09-10-ний өдөр зохион байгуулна. Иймд иргэдийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна.
Тэмцлийн ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа ханган зорчино уу!
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа