Гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” концерт өнгөрсөн бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтод рок, попын үе үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн ч “Хайрын бурхан” дууных нь аяыг зохиосон, Гавьяат жүжигчин гитарчин Д.Өлзий-Орших ирээгүй аж.
Яагаад очоогүй талаараа тэр өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Гитарчин Өөжгий, Унтаж унтаж сэрсэн чинь "Чи муу яахаараа Сарантуяагийн тоглолт руу очдоггүй юм! Ариунаа та хоёр л тэнд алга" гээд баахан хүн мэссэж бичсэн байна. Энүүгээрээ дамжуулаад нэг мөр хариу өгчихьe дөө.
1-рт, Надад ямар нэгэн урилга билет ирээгүй. Зохиосон дуугаараа нэрлэсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтэй нь биш. Тэгээд ч миний энэ муу пэйжийг дагадаг улс намайг нэг моторын тос зарчих гээд яваад байдгийг мэднэ. Тэр үеэр нь “Талын салхи” болоод нөгөө муу тосныхоо сурталчилгааг хийж тэнд хоёр хоног зогслоо. Урлаг уран сайхнаа орхисон тул ямар нэг байдлаар би гэдэг хүн амьдралаа залгуулах ёстой л болов уу.
2-рт, Очихгүй байх бас нэг шалтгаан бий. "Хэд хоногийн өмнө нэг хүн залгаад "агуу" Сарантуяа, Нансалмаа хоёрын нэвтрүүлгийг үз ээ. Өөрийгөө хэн гэдгээ мэдэж ав!" гэж байна. Үзэв. Манийгаа болгож тавьж байна. Түгжил л гэнэ. Машин нь хуучирсан, эхнэр нь хөгширсөн, гуйлгачин түүлэгчин. Мөнгө хэрэгтэй бол надаас ав л гэнэ. Яаж Түгжил болсноо огт ойлгосонгүй. Бодоод бодоод олсонгүй. Бусад нь бол үнээн. Уриагүй бас нэг шалтгаан нь тэр байх. Урилгын ганган зочдын дэргэд хувцас хунар муутай, хуучин машинтай би ялгараад хэцүүдэх байсан байх.
Тэгэхдээ амьдралдаа тэр том одоос мөнгө гуйж үзээгүй нь бас үнэн. Хэчнээн “Бедный музыкант” ч гэлээ ойн нарс шиг олон сайхан ах дүү нар, найз нөхдийнхаа буянд ер нь хоосон хонож, явган яваагүй хүн.
Харин том од маань миний тоглолтод орохдоо 2013 онд нүүр будагны мөнгө гэж 700 мянгыг авч байсан нь, 2023 онд миний сүүлчийн тоглолтонд мөнгө өгвөл очно гээд ирээгүй. Ойр тойрны хүмүүс маань бол мэдэж байгаа.
Урлаг, зохиогчийн эрхийг дэмжье. Энэ чиглэлээр бизнесийн түвшинд ажиллая гэж хэсэг нөхдөдөө өөрийнхөө зохиосон аль гайгүй гэсэн 22 дууныхаа эрхийг шилжүүлж өгсөн. Тэгэхээр “Хайрын бурхан” тэргүүтэй дуунууд одоо тэр хүмүүсийн оюуны өмч. Тэгэхээр өмчгүй болсон намайг урих шалтгаан байхгүй байсан байх аа гэжээ.