Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болон Их Британи, Франц, Герман улсын удирдагчид ням гарагт Лондон хотноо уулзжээ.
Талууд Украины агаарын хамгаалалтын систем болон алсын тусгалт цохилтын чадавхийг яаралтай нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн гэж мэдээлэв.
Уг уулзалт нь ОХУ Украин руу дуунаас хурдан пуужингаар довтолсны дараахан болсон юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг яаралтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг талууд хамтарсан мэдэгдлээрээ уриалсан байна.
Мөн Украин, ОХУ-ын удирдагчид биечлэн уулзаж хэлэлцээ хийх санааг сайшаасан бөгөөд уг ярианд АНУ болон Европын орнууд идэвхтэй оролцох шаардлагатайг онцолжээ.
Лондонгийн уулзалтын дараа Украинд үзүүлэх цаашдын тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг G7-ийн уулзалт болон НАТО-гийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Сүүлийн өдрүүдэд Украин ОХУ-ын стратегийн объектууд руу дроноор довтолсон бөгөөд Санкт Петербург орчим дахь газрын тосны боомт зэрэгт цохилт өгсөн байна.
Харин Оросын тал Украин руу пуужин, дрон ашигласан томоохон халдлагууд хийж, энгийн иргэд амь үрэгдсээр байгаа гэж мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian