Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт "САТ-1" хэвшлийн шүлхий өвчин гараад байна.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 /Булган-154, Үенч-257/ болжээ. Үүнээс 318 малыг /Булган-61, Үенч-257/ устгалд оруулсан. Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байна.
"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй тул шинж тэмдэг илэрсэн малыг устгах нь халдварыг хумих чухал арга гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна.
Зэргэлдээх Баян-Өлгий аймагт халдварын тархалт өндөр байгаа учраас тус аймгийн сумуудтай болон голомтын бүс нутагтай хил залгаа сумдын малчид иргэд хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ