БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Умард Солонгост хийх хоёр өдрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна.
Ши АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзсанаас сар хүрэхгүй хугацааны дараа Умард Солонгост айлчилж буй олон улсын анхаарлыг татаж буй.
Тэгвэл олон улсын шинжээчид энэхүү айлчлалыг хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэхээс илүүтэй Бээжингийн стратегийн ашиг сонирхолтой холбоотой гэж үзэж байна.
БНХАУ нь Умард Солонгосыг хянах боломжгүй ч алдахыг хүсдэггүй хөрш гэж үздэг. Солонгосын дайны үеэр бий болгосон харилцаагаа хоёр тал өнөөдөр ч “цусаар холбогдсон нөхөрлөл” хэмээн тодорхойлдог.
Гэсэн ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд үл итгэх байдал нэмэгдэж, Умард Солонгос ОХУ-тай улам ойртсон нь Бээжингийн санааг зовоож эхэлжээ.
Өнгөрсөн сард Владимир Путинтэй уулзсан Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд нөлөөллөө хадгалахыг зорьж байгаа гэж барууны дипломат эх сурвалжууд үзэж байна.
ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Пёньян, Москвагийн цэргийн хамтын ажиллагаа эрчимжиж, 2024 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан.
Умардын цэргүүд Оросын фронтод байлдаж 2300 орчим цэрэг амиа алдсан гэх мэдээлэл ч гарсан. Мөн Пёньян Орост сум, зэвсэг нийлүүлж хариуд нь газрын тос болон эдийн засгийн тусламж авч байгаа гэх мэдээлэл бий.
Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ ОХУ-ыг Умард Солонгост хэт их нөлөөтэй болохоос болгоомжилж байна. Учир нь Москвагийн нөлөө нэмэгдэх тусам Бээжингийн Пёньянд үзүүлэх нөлөө багасах эрсдэлтэй.
Хэдийгээр БНХАУ Умард Солонгосын хамгийн ойрын түнш хэвээр байгаа ч цөмийн хөтөлбөрийг нь ил тод дэмждэггүй.
Бээжингийн хувьд Пёньяны цөмийн туршилт бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, АНУ, Япон, Өмнөд Солонгосын цэргийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх эрсдэлтэй гэж үздэг.
Нөгөө талаас Ким Жон Ун ч Хятадаас бүрэн нүүр буруулах боломжгүй байна.
Өнгөрсөн онд Хятадаас Умард Солонгос руу хийсэн экспорт 2.3 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн Бээжин, Пёньяны хоорондын зорчигч тээврийн галт тэрэг зургаан жилийн дараа дахин үйлчилж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Бээжин ийнхүү эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Пёньяныг өөрийн нөлөөлөлд буцаан татахыг зорьж байна.
Хоёр тал бүрэн итгэлцдэггүй ч одоогоор бие биедээ хэрэгтэй хэвээр байгаа нь харилцаагаа үргэлжлүүлэх гол шалтгаан болж байна.
Эх сурвалж: ВВС