COP 17 ГЭЖ ЮУ ВЭ?

1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд байгаль орчны гурван том гэрээг байгуулжээ. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)
- Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)
- НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD).
Эдгээр хамтын хэлэлцээр нь хоорондоо салшгүй холбоотой. Уур амьсгал өөрчлөгдөж дулаарвал цөлжилт хурдасна. Цөлжилт явагдаж газар доройтвол тэнд амьдардаг амьтан, ургамал устаж биологийн олон янз байдал үгүй болно. Биологийн олон янз байдал багасвал нүүрсхүчлийн хийг шингээх чадвар муудаж, уур амьсгалын өөрчлөлт улам даамжирна. Иймд улс орнууд эдгээр асуудлыг тус тусад нь биш, нэгдмэл байдлаар шийдэхийг зорьдог.
COP17 бол Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. COP17 гэдэг нь "Оролцогч талуудын 17-р бага хурал" гэсэн утгатай. Уг хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог. Өөрөөр хэлбэл талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр тусалдаг.
Яагаад Монгол Улсад зохион байгуулж байна вэ?

НҮБ-ын гишүүн орнуудыг Африк, Ази-Номхон далай, Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн Европ, Баруун Европ ба Бусад гэсэн бүсүүдэд хуваадаг. COP хурлыг бүс бүрт ээлжлэн зохион байгуулах зарчимтай. 2022 онд Кот-д'Ивуар улсад болсон COP15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор санал дэвшүүлж, оролцогч улсууд 100% дэмжсэнээр COP17-г Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн үүний цаана хэд хэдэн том шалтгаан бий:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэрээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зарлаж, цөлжилттэй тэмцэхээ дэлхий дахинд амласан. Энэ нь НҮБ-д "Монгол Улс цөлжилтийн асуудалд маш нухацтай хандаж байна" гэсэн ойлголт өгч, онц дүн авсан.
- Цөлжилттэй тэмцэх хурлыг цөлжилтгүй оронд хийх нь утгагүй хэрэг. Харин монгол бол дэлхийн хуурай бүс нутгийн төлөөлөл төдийгүй цөлжилт нүүрлэсэн, үүнтэй тууштай тэмцэж буй орнуудын нэг юм. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж, монголд зохион байгуулах нь илүү ач холбогдолтой байв.
- НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил" болгон зарласан. Монгол Улс бол дэлхийн нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн хамгийн том төлөөлөл учраас 2026 оны хурлыг Монголд хийх нь бэлгэдэл, агуулгын хувьд хамгийн зөв сонголт байсан.
- Монгол Улс сүүлийн жилүүдэд байгаль орчны дипломат ажиллагааг идэвхтэй явуулж, 2023 онд UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хүсэлтээ эртнээс илэрхийлсэн.
Хэн, хаана, хэрхэн оролцох вэ?

COP 17 нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны хооронд Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Талуудын бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд хуваажээ.
- Цэнхэр бүс нь COP17 хурлын үндсэн талбар бөгөөд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах арга хэмжээ болно. Энэ бүсэд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл нэвтрэх боломжтой.
- Ногоон бүс нь иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын нээлттэй орон зай юм.
- Сайн дурын идэвхитэн сонгон шалгаруулж буй бөгөөд хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой.
COP 17-ын эцсийн хөтөлбөр хараахан гараагүй бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 3 дугаар сарын 17-нд дараах урьдчилсан хөтөлбөрийг баталжээ.
- Санхүү (8 дугаар сарын 24): Сангийн сайдууд, хөгжлийн банкууд, хувийн хэвшлийнхэн газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах, томоохон хөрөнгө оруулалт татах талаар хэлэлцэнэ.
- Ус (8 дугаар сарын 25): Ган гачгийн эрсдлийн менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ.
- Газар ба хүмүүс (8 дугаар сарын 26): Орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэнэ.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд (8 дугаар сарын 27): Хөрсний нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж, тариаланчдын амьжиргааг хэлэлцэнэ.
Монгол Улсын цөлжилтийн талаарх судалгаанууд

Судлаачид 1990 оноос 2020 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд Сэлэнгэ мөрний сав газарт цөлжилт хэрхэн явагдсаныг сансрын тандан судалгааны арга ашиглан тогтоожээ (Xu et al. 2023). Судалгааны үр дүнг хураангуйлбал:
- Сав газрын дээд, дунд хэсэг буюу Булган, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “хүчтэй доройтол”,
- Сав газрын дунд, доод хэсэг буюу Төв аймаг, Улаанбаатар хот орчимд “нэн хүчтэй доройтол” явагдаж байна.
- 1990-ээс 2015 оны хооронд цөлжилт хамгийн хурдацтай нэмэгдсэн.
Цөлжилтийн шалтгаан юу байв?
Товчхондоо уур амьсгалын өөрчлөлтөөс гадна Сэлэнгийн сав газарт малын тоо 30 жилд гурав дахин өссөнөөс гадна бэлчээрт хамгийн халтай ямааны тоо хэт олширсон буюу сүргийн бүтэц өөрчлөгдсөн нь гол шалтгаан болжээ. Дэлгэрүүлбэл:
- Сэлэнгэ мөрний сав газрын малын тоо толгой 1990 онд 11.09 сая байсан бол 2020 онд 30.05 сая болж, бараг 3 дахин өссөн.
- Адуу, үхэр, тэмээ зэрэг бод малын эзлэх хувь буурч, хонь, ямаа зэрэг бог малын хувь нэмэгджээ. Ялангуяа ямааны тоо толгой огцом өсөж, хонины тоотой тэнцэхүйц болсон.
- Ямаа, хонины идсэн бэлчээр эргэж нөхөн сэргэхэд маш урт хугацаа шаардагддаг. Ямааны тоо хэт олширсон нь тухайн бүс нутгийн байгаль орчны даац буюу байгаль өөрөө нөхөн сэргэх чадварт хүндрэл учруулж байна.
Цөлжилтийг зөвхөн сансрын зургаар бус, малчдын бодит ажиглалттай харьцуулсан өөр нэгэн судалгаанд (ScienceDirect, 2024) сансраас харахад газар нутаг ногоон харагдавч, малчдын хэлж буйгаар ургамлын шим тэжээл муудаж, мал иддэггүй ургамал нэмэгдэж байгааг тогтоожээ.
COP 17-ООС МОНГОЛЧУУДАД ЮУ ҮЛДЭХ ВЭ

Хурлын дараа олон амлалт, санаачилга гарах учир бидэнд үлдэх өгөөжийг ярихад эрт хэдий ч цаашид бодот ажил хэрэг болох магадлалтай, ач холбогдол бүхий чухал санаачилга, чиглэлүүдийг хураангуйлав.
Шар шороон шуурганы эсрэг ажиллагаа
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэдээлснээр жил бүр ойролцоогоор 2 тэрбум тонн элс, тоос агаар мандалд дэгдэж, 150 гаруй улс орон, 330 сая гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас үүссэн шороон шуурга Бээжин, Сөүл, Токио хотод хүрч, агаарын чанарт нь нөлөөлөх болсон. Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, шар шороон шуурганы эсрэг гурван талт бүс нутгийн санаачилгыг эхлүүлжээ. Монгол Улсын зүгээс дараах гурван тэргүүлэх чиглэлийг дэвшүүлж, COP17-ын үеэр албан ёсоор танилцуулахаар болжээ. Үүнд:
- Бүс нутгийн цаг уур, орчны шинжилгээний ажиглалтын нэгдсэн тогтолцоо бий болгох
- Хүн бүрд хүртээмжтэй, ойлгомжтой эрт сэрэмжлүүлэх систем хөгжүүлэх
- Бүс нутгийн хамтын ажиллагааг тогтвортой, институцийн түвшинд бэхжүүлэх.
Энэ санаачилга ажил хэрэг болсноор шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах чухал алхам болно.
Тал хээрийн төлөвлөгөө
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” хэмээх үндсэн гурван санаачилга бүхий урт хугацааны үйл ажиллагаа, бодлого боловсруулжээ. Үүнд:
- Бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “бэлчээрийн тэргүүлэх санаачилга”.
- Хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх “ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”.
- Газар төвтэй төлөвлөлт, байгальд суурилсан шийдлүүдийг дэд бүтцийн төлөвлөлт, хөгжлийн бодлогод нэгтгэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”.
Дээрх санаачилгыг COP17 хурлын дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилт татан төвлөрүүлэх, бүс нутгийн хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр зорьж байна.
Дэд бүтэц ба аялал жуулчлал
COP17 бага хуралд зориулж нийт 80,000м2 талбайд 10 мянга хүртэл зочин хүлээн авах хүчин чадалтай, байгальд ээлтэй шийдэл бүхий барилгажилт явагдаж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд шинээр авто зам, явган зам, дугуйн зам болон авто зогсоолын ажлууд хийгдэж байна.
190 гаруй орны 5000 орчим төлөөлөгч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд төвлөрнө. Үүний үр дүнд зочид буудал, ресторан, тээвэр гэх мэт олон салбарын бизнесүүд тэлж, ажлын байр бий болно. Мөн Улаанбаатар хот, зарим орон нутгийн дэд бүтэц, үйлчилгээний стандарт дээшилнэ.
Хөрөнгө оруулалт
Цөлжилттэй тэмцэхэд асар их мөнгө шаардлагатай. Дэлхийн банк, Дэлхийн байгаль орчны сан (GEF), Уур амьсгалын ногоон сан (GCF) зэрэг томоохон донорууд COP болж буй оронд төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж өгөх нь эрс нэмэгддэг. Иймд цөлжилтөд өртсөн бүс нутгуудыг нөхөн сэргээх, газрын доройтлоос сэргийлэх санаачлага, бизнес, төслүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжтой болно.
Дэлхийн шилдэг технологийг дэргэдээсээ
Хурлын үеэр дэлхийн шилдэг эрдэмтэд, технологийн компаниуд ирж, хөрсний чийгийг хэрхэн хадгалах, бага усаар мод ургуулах, хиймэл дагуулаар бэлчээрийг хянах зэрэг шийдлүүдээ танилцуулна. Энэ боломжийг ашиглан монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд бэлэн үр дүнтэй аргыг шууд хэрэглэх, нутагшуулах, дэлхийн түвшний мэдлэг, технологиудтай эх орондоо танилцаж, нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Малчдын туршлага ба улсын нэр хүнд
Малчид цөлжилтөд буруутай биш, харин ч байгаль хамгаалагчид юм. Малчид өөрсдийн уламжлалт арга барил, байгальтайгаа зохицон амьдардаг туршлагаа COP17-ийн индэр дээрээс ярих нь монгол малын гаралтай бүтээгдэхүүн олон улсад "байгальд ээлтэй” брэнд болон танигдах хамгийн том боломж юм. Гол нь монгол мал аж ахуйн бүтээгдэхүүн бол цөлжилтийн эсрэг, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжсэн үйлдвэрлэлээс гарсан гэдгийг батлаж, малчид өөрсдөө туршлагаа ярих нь том сурталчилгаа болно.
Бид COP17-г зохион байгуулагч орон болж, олон орны төлөөлөл, зочдыг хүлээн авснаар дараагийн хурал хүртэл дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, бодлогыг зангидах чухал үүрэг хүлээж байна. Мөн монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт арга ухааныг сурталчилах, сэргээн нутагшуулах, байгальд ээлтэй хандах соёлыг түгээн дэлгэрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль хамгааллын түүчээ улс болох зэрэг олон давуу тал нээгдэх боломжтой.
-
Сэлэнгэ мөрний сав газрын судалгаа: Xu, S., Wang, J., Altansukh, O., & Chuluun, T. (2023). Spatial-temporal pattern of desertification in the Selenge River Basin of Mongolia from 1990 to 2020. Frontiers in Environmental Science, 11. doi: 10.3389/fenvs.2023.1125583
-
Малчдын ажиглалт ба Бэлчээрийн доройтлын судалгаа: Sun, J., et al. (2023). Degradation and recovery of vegetation in Mongolia: A dual-scale analysis based on satellite data and herder observations. Science of The Total Environment. ScienceDirect холбоос
-
COP17-ийн албан ёсны мэдээлэл: UNCCD COP17 Official Website (2026). Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын оролцогч талуудын 17-р бага хурал. Цахим хаяг: https://unccdcop17.org
-
Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил: United Nations General Assembly (2022). Resolution 76/253: International Year of Rangelands and Pastoralists, 2026. IYRP албан ёсны мэдээлэл
-
Шар шороон шуурганы тайлан: World Meteorological Organization (WMO). (2023). Sand and Dust Storms: Observations and Regional Impacts in Northeast Asia.
-
Монгол Улсын байгаль орчны бодлого: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар. (2021). "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хөтөлбөр ба хэрэгжилт.