Израилын арми Ливаны Бейрут хот руу довтолсны дараа Ираны талаас хариу болгож Израилд цохилт өгсөн.
Энэ нь дөрөвдүгээр сард талууд гал зогсоох хэлэлцээрт хүрснээс хойш Ираны тал анх удаа Израил руу гал нээж буй явдал болов.
Израилын эрх баригчид Иранд довтолгооных нь хариуг заавал барих ёстой хэмээн мэдэгдээд буй.
Харин Израилын холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Иран руу хариу цохилт хийхгүй байх хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Тодруулбал тэрбээр "Ираны довтолгоогоор шархадсан хүн байхгүй. Израил, Ираны талууд аль аль нь "зугаагаа гаргалаа". Израил довтолсон, Иран довтолсон. Одоо хангалттай.
Нетаньяхуд өөр сонголт байхгүй. Шийдвэрийг би гаргадаг. Бүх шийдвэрийг би гаргана. Нетаньяху шийдвэр гаргадаггүй" хэмээн хэвлэлд ярьжээ.
Энэ нь Трамп Израилын талаас хийх аливаа довтолгоо нь талуудын хооронд хийх гэж буй энхийн хэлэлцээнд саад учруулна гэж үзэж буйгийн илрэл юм.
Ираны талаас энхийн ямар ч хэлэлцээнд Ливан улсын аюулгүй байдал мөн багтах ёстой гэдгийг эртнээс мэдэгдэж ирсэн.
Харин Израилын тал Ливанд байгаа Хезболла бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй.
Эх сурвалж: Reuters