Олон улсын нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын тэргүүлэх бизнесийн байгууллагууд, арилжааны банкнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд нэг дор цуглах “Mongolia - Corporate Day Event” арга хэмжээ энэ сарын 3-4 өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

БНСУ-ын хамгийн том санхүүгийн группүүдийн нэг "Мирэ Эссет" санхүүгийн групп /Mirae Asset Financial Group/, түүний Монгол улс дахь салбар "Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК" ХХК-иас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, санхүүжилтийн шинэ шийдэл, олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар илтгэлүүдийг танилцуулахаас гадна бизнесийн уулзалтуудыг зохион байгуулж байна.
Mirae Asset Financial Group нь 1997 онд байгуулагдсан. Хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, үнэт цаас, даатгал, банк, баялгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Азийн санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэйгээр олон улсад тэлсэн компаниудын нэгд тооцогддог бөгөөд дэлхийн 20 гаруй зах зээлд салбар болон төлөөлөгчийн газартай. Ази, Хойд Америк, Европ, Латин Америкт хүчтэй байр суурь эзэлдэг БНСУ-ын хамгийн том бие даасан санхүүгийн группүүдийн нэг юм.
"ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ МОНГОЛЫН ТОМООХОН БАНКУУД, КОМПАНИУДТАЙ ХОЛБОЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА"

"Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Хишигбаяр:
- Манай компани олон улсад нэр хүндтэй, санхүүгийн групп болох БНСУ-ын "Мирэ Эссет Секьюритис" компанийн Монгол дахь салбар. Бид Монголын хөрөнгийн зах зээлд 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай. Энэ удаагийн “Mongolia - Corporate Day Event”-ийг зохион байгуулж буй зорилго бол олон улсын хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж, Монголын томоохон банкууд, үнэт цаас гаргагч, үндэсний компаниудыг тэдгээр хөрөнгө оруулагчидтай холбох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж байна. Жишээ нь, Сингапур, Хонконгийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн менежментийн компаниуд оролцож байна.
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, урсгалыг нэмэгдүүлэхэд бид хууль эрх зүйн хүрээнд ямар сайжруулалтыг хийх шаардлагатай гэж салбарын хүний хувьд та боддог вэ?
- Хөгжиж буй зах зээлтэй орны хувьд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Гаднын хөрөнгө оруулагчид илүүтэй хүсдэг болон бидний хувьд анхаарах гол зүйл хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоо хууль эрх зүйн орчинд тодорхой, эдийн засгийн орчин нөхцөл тогтвортой байх юм. Ингэснээр тухайн компани хөрөнгө оруулалтынхаа боломж, нөхцөлөө тооцоолж ирээдүйн 3 жил, 5 жил цаашлаад 10 жилээр ч төлөвлөгөөг гаргах боломжтой байдаг.
"МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ АХИСАН НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА"

"Мирэ Эссет Секьюритис" компанийн Сингапур дахь салбарын Санхүүжилт, хөрөнгийн удирдлага, санхүүжилт хариуцсан захирал Чин Ён Со:
- Та Монголын хөрөнгө оруулалтын зах зээлийг, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын өнцгөөс хэрхэн харж байна вэ?
- Миний бодлоор Монгол Улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд амжилттай өсөлт үзүүлж байна. Ялангуяа бонд болон тогтмол өгөөжтэй үнэт цаасны зах зээлд олон удаагийн үнэт цаасны арилжаа гарч байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Монголын цөөнгүй томоохон арилжааны банк бондын зах зээлд гарсан. Мөн бондын зах зээлд хандсан хэд хэдэн аж ахуйн нэгж ч бий.
Монгол шиг хөгжиж буй ангиллын орнуудад үргэлж тодорхой хэмжээний эрэлт байдаг
Байгууллагууд бондын зах зээлд тогтмол гарч байгаа нь Монголын бондын зах зээлд эрэлт байгаагийн илрэл юм. Тиймээс зохицуулагч байгууллагууд, Засгийн газар, хуульчид болон хууль эрх зүйн орчин маш чухал үүрэгтэй гэж би үздэг. Хөрөнгө оруулагчдыг хамгаалахуйц хууль эрх зүйн орчин сайн байх нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, цаашид ч Монголын зах зээлд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Монголын хөрөнгө оруулалтын салбарын хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байна вэ?
- Өнөөг хүртэлх анзаарсан туршлагаасаа хуваалцахад Монгол Улс хэдийгээр хөгжлийн эхний шатанд буй зах зээлд тооцогддог ч хөгжиж буй зах зээлийн түвшин рүү ойртсоор байгаа гэж боддог. Үүнийг өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн гурван том зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаас тодорхой харж болно. Энэ нь Монгол Улсын талаарх эерэг хандлага нэмэгдэж байгааг харуулж буй.
- Ингэхэд Сингапурын хөрөнгө оруулалтын орчны онцлогийг бидэнд сонирхуулаач.
- Би Мирэ Эссет санхүүгийн группийн дэлхийн хэмжээнд гаргаж буй бүх бондын санхүүжилтийг хариуцдаг. Сингапурт байрлах хөрөнгө оруулагчид дэлхийн бондын зах зээлд, ялангуяа ам.доллараар гаргасан бондуудад хөрөнгө оруулах боломжтой байдаг.
Хөрөнгө оруулагч бүр өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын бодлого, сонирхдог сегменттэй. Зарим нь өндөр өгөөжтэй бондод, зарим нь хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй бондод хөрөнгө оруулдаг. Мөн өндөр өгөөжтэй бонд болон Монголынх шиг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдын бүлэг бий.
Тиймээс Монгол шиг хөгжиж буй ангиллын орнуудад үргэлж тодорхой хэмжээний эрэлт байдаг гэж би боддог. Хамгийн гол нь бид зөв хөрөнгө оруулагчдад хүрч ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал юм. Хэрэв тухайн санхүүгийн бүтээгдэхүүнийг тохирох хөрөнгө оруулагчтай зөв холбож чадвал хөрөнгө оруулалтын хэлцэл амжилттай хэрэгжинэ гэж бодож байна.