gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Чулуунпүрэв: Манайх гэртээ гал түлэхгүй, орон сууцны айл шиг жигд температуртай дулаахан өвөлжлөө

Э.Энхмаа
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Голомт банк Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд гэр хорооллын 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах төслийг санаачлан, санхүүжилтийг нь шийдвэрлэлээ. Өнгөрсөн намар халаалтын улирлын өмнө “Эко Сквер Энержи” компанийн нэвтрүүлсэн төхөөрөмжийг таван ханатай монгол гэрт амьдарч буй айл өрхүүдийн саналыг үндэслэн суурилуулсан байна.  

Зуухаа гэрээсээ гаргаж, яндангаа буулгасан айлууд өнгөрсөн өвлийг хэрхэн давсан талаар ярилцахаар Чингэлтэй дүүргийн XVII хороог зорив.

Эхлээд тус хорооны дарга В.Хүрэлбаатартай уулзлаа. Тэрбээр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх ажлуудыг нийслэл, дүүргээс хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд “20 минутын хот”, “Чип дулаалга”, нарны панел суурилуулах зэрэг олон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Голомт банкны санхүүжилтээр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулаан насос”-ыг айл өрхөд суурилуулах төсөл юм.

Манай хороо 2700 өрх, 9000 гаруй иргэнтэй. Хорооны хэмжээнд монгол гэрт амьдардаг 400 гаруй айл бий. Үүнээс 187 өрх төсөлд хамрагдсан. Бусад нь зэргэлдээх 22-р хороонд хэрэгжсэн. Дулаан насосыг айлуудад 10-р сарын 20-ноос эхлэн суурилуулж, 11-р сард халаалтын улирал эхлэхэд бүх айлд суурилуулчихсан байсан. Энэ бол яндангаа буулгаж, агаарын бохирдлыг бууруулахад айл өрхүүд хувь нэмэр оруулж, халаалтын шинэ шийдлийг туршсан сайн төсөл болсон. 

Хорооноос монгол гэрт амьдардаг айлуудын судалгааг гаргаж, иргэдэд санал тавьсан. Зарим нь төдийлэн найдахгүй, зарим нь түрээслэн амьдардаг айлууд байсан тул татгалзсан. Зөвшөөрсөн 187 өрхийг төсөлд хамруулсан. Компани нь төхөөрөмжөө суурилуулж, ашиглалтын зааварчилгааг өгсөн. 

Ид хүйтэрч эхлэхэд бид айлуудаар орж, ямар байгааг нь судалсан. Нүүрс түлдэг байхад сард 270-300 мянган төгрөгийн зардал гардаг. Нүүрс, түлшээ зөөж, үнс тортогтой хутгалдана. Одоо тийм асуудалгүй цаг завтай, бохирдолгүй цэвэрхэн амьдрах боломж бүрдсэн. Бага насны олон хүүхэдтэй айлууд хүүхэд зуух руу унах вий гэж айх зүйлгүй, тохь тухтай сайхан боллоо гэж ам сайтай байна.

Харин нэг асуудал гарсан нь өнгөрсөн өвөл хэдэн өдөр 35 хэм давж хүйтэрсэн, мөн олон цагаар цахилгааны хязгаарлалт хийх үед гэр сэрүүн болсон гэж байна.

Аргагүй л дээ, монгол гэр амархан халж, хөрдөг. Тэр үед нь өргөж оруулахад хөнгөн төмөр зуух, яндангаа ойрхон байлгахыг айлууддаа зөвлөсөн. Бид ихэнх айлаар орсон, зарим айл 2-3-хан хоног төмөр зуухаа оруулж галласан гэж байна.

Халаалтын цахилгааны зардал сард 200 мянга орчим төгрөг гарч байна. Үүнээс өвлийн халаалтын улиралд шөнийн тарифын хөнгөлөлт олгодог. Шөнийн хөнгөлөлтийн тарифыг хасахад 150 мянга руу ордог. Тэгэхээр өрхийн төсөвт ч хэмнэлттэй гэж хэлж байсан гэв.

-Энэ төсөлд хамрагдъя гэж иргэд хандав уу? 
-Анх ач холбогдлыг нь төдийлэн ойлгоогүйгээс татгалзсан иргэд, өөр хорооны иргэдээс “Дахин байвал төсөлд хамрагдмаар байна” гэсэн хүсэлт тавьсан. Иргэдийн уламжлалт хандлага өөрчлөгдөж, халаалтын утаагүй шийдлүүдийг сонирхож байна. Голомт банкнаас санхүүжүүлсэн энэ төсөл мэдэгдэхүйц үр дүнтэй төсөл боллоо. 

-Улаанбаатар хотын утаа өнгөрсөн өвөл 30 гаруй хувиар буурсан гэх судалгааны дүн гарсан. Төсөл хэрэгжсэнээр танай энэ орчимд утаа багассан зүйл ажиглагдав уу? 
-Манай энэ орчин өндөрлөг газар учир утаа харьцангүй гайгүй байдаг. Гэхдээ салхигүй үед утаа тунарч тогтдог. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгөрсөн өвөл утаа бага байсныг иргэд ч хэлдэг юм. Бас нүд, хоолой хорсгодог утааны үнэр багассан. Бид үргэлж л явж байгаа учир мэдэгдэж байна л даа гэв.

Ж.ЧУЛУУНПҮРЭВ: ХАЛААЛТАД САРД 100 МЯНГА ГАРУЙ ТӨГРӨГ ГАРЧ, НҮҮРС ТҮЛЭХЭЭС ЗАРДАЛ 2 ДАХИН БУУРСАН

Ингээд бид яндангаа буулгаж, цахилгаан халаалт суурилуулсан иргэн Ж.Чулуунпүрэвийнд очлоо.

Иргэн Ж.Чулуунпүрэв, Манайх эндээ 25-26 жил амьдарч байна. Энэ халаалтын төхөөрөмжийг өнгөрсөн намар 10-р сард тавьсан. Тэгэхдээ биднээс нэг ч төгрөг аваагүй, үнэ төлбөргүй суурилуулж өгсөн. Компанийнх нь залуу ирж суурилуулаад, яаж хэрэглэхийг зааж өгөөд явсан. Гэрийн хананд байрлуулдаг учир зай эзлэхгүй, байрнаас нь хөдөлгөж болохгүй гэсэн. 

Манай гэр давхарга сайтай, дулааны алдагдалгүй. Өвөлдөө гэртээ дунджаар 25-26 хэм дулаан, би гэрийн шаахай, фудволктойгоо орон сууцанд байгаа юм шиг гэр жигд дулаахан, тухтай, сайхан өвөлжлөө.

Эхлээд манай хүргэнийх өөр төрлийн цахилгаан халаалт хувиараа тавиулсан. Хүргэнийх “Манайд бас тавиулж өгнө. Нүүрс, үнстэй хутгалдахгүй, танд амар. Яах вэ, тогны мөнгө гарна. Гэхдээ өвөл улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Зун халаалт хэрэглэх биш” гэж байсан юм. Тэгсэн хорооноос ийм төсөл хэрэгжих гэж байна, танайх тавиулах уу? гэхэд нь дуртай нь аргагүй тавиулсан. 

-Өнгөрсөн өвөл хэд хоног 40 хэм хүртэл хүйтрэх үед танайх яажшуухан байв?
-2-3 өдөр 40 хэм хүйтрэхэд халаалтаа 30 хэмд хүртэл нэмсэн. Гэвч давхар цахилгааны хязгаарлалт хийсэн учир гаднаас пийшингээ оруулж нэг л өдөр галлаад яндангаа буулгасан. Өвлийн дулаахан өдөр бол төхөөрөмжөө 20 хэм дээр тохируулахад манайд болж байна.

Халаалтын зардал нь сард 200 мянга гаруй, шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаад 100 гаруй мянган болдог байх. Манай хажуу талын гэр бол хүргэнийх. Эднийх манайхаас арай том халаагчтай. Хоёр гэрийн цахилгааны төлбөр 600 мянга орчим, шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаад сард 300 мянган төгрөг гардаг гэж хүүхдүүд хэлдэг. Тэгэхээр манай гэр дангаараа сард 100 мянга гаруй төгрөгийн төлбөр гарсан байх.

-Өвөл гадуур гарахдаа төхөөрөмжөө салгадаг уу?
-Салгахгүй, градусыг нь жаахан буулгаж 21 болгоод явна. Явж явж ирэхэд гэр дулаахан ямар амар гэж санана. Өвөл орой унтахын өмнө сайн галласан ч шөнө галлахгүй л бол өглөө гэр хүйтэн болдгийг та нар мэдэх байлгүй. Бид халаалтаа таслахгүй залгаад хононо, өглөө нь дулаахан тухтай сайхан байна. Ач хүү минь хүртэл “Эмээ, энэ паар дулаахан, байрны айл шиг сайхан байна аа” гэж байх вэ.

Өмнө нь нүүрсээ борлуулалтын цэгээс портер хөлсөлж гаднаа авчирдаг. Манайх өндөрлөг газарт байдгийг хэлэх үү, гаднаасаа хашаандаа оруулна гэж бас ажил болдог байлаа. Тэр бүх ажиллагаа байхгүй болсон. Би орон сууцанд даралт ихсээд байж чадахгүй юм. Эндээ агаарт, халаалтаа шийдчихсэн бүр л тухтай амар байна.

Манай хөршийн хүн “Танай гэр яндангүй байх юм. Хүнгүй юм болов уу гэхээр хүмүүс орж гараад байх юм. Халаалтаа яаж шийдсэн бэ?” гэж асуусан. Гэр нь дулаан алдахааргүй давхарга сайтай бол энэ халаалт шиг сайхан юм алга даа. Ийм ашиг тустай төхөөрөмж суурилуулж өгсөн “Эко Сквер Энержи” компани, санхүүжилтийг хариуцсан Голомт банк, төслийг бодитоор хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн ЗДТГ, XVII хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар болон хорооныхоо хамт олонд талархал илэрхийлж байгааг дамжуулаад өгөөрэй гэв.

Гэр хороололд нүүрс, түлээ зөөж, үнс шороотой хутгалдахгүй өвлийг өнтэй давсан иргэд ийн ам сайтай байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН НИЙГЭМД ТУСТАЙ ЖИШИГ ТӨСӨЛ БОЛСОН

Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга, Манай дүүрэг 2025-2026 онд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлаар багагүй ажил санаачлан хийсэн. Үүний нэг нь төр, хувийн хэвшлийн хамтарсан, Голомт банкны санхүүжилттэй “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах төсөл юм.

Хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 10-р сард байгуулж, Чингэлтэй дүүргийн зэргэлдээ хороо болох XVII, XXII хорооны таван ханатай гэрт амьдардаг нийт 300 өрхийг төсөлд хамруулсан. Агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлснийг хэмжих зорилгоор байршлын хувьд хөрш зэргэлдээ хоёр хороог сонгосон. Тиймээс бид төсөлд хамрагдсан 100 өрхөөс үр дүнгийн судалгаа авахад иргэд 100 хувь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Нэг асуудал байсан нь цахилгааны хязгаарлалт урт хугацаагаар үргэлжлэх үед тодорхой хугацаанд дулаан хуримтлуулдаг шийдэлтэй бол илүү сайн байна гэж иргэд саналаа хэлсэн.

-300 өрх яндангаа буулгаснаар утааг бууруулахад хувь нэмэр оруулж чадсан болов уу?
-Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 18 хороо буюу гуравны хоёр нь гэр хороолол. Гэр хороололд 30 мянга гаруй өрх амьдардаг. Манай дүүргийн 1-6-р хороо орон сууц. Тэгэхээр агаар, орчны бохирдол манай хороонд тулгамдсан асуудал байдаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан Голомт банкны санхүүжилттэй энэ төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болсныг онцлон хэлмээр байна. Бид энэхүү сайн туршлагадаа тулгуурлан хувийн хэвшлийн ААН-үүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү санаачилгад нэгдэхийг компаниудад уриалмаар байна гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан