Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны тоот давхраас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.
17:10 цагт галын тархалтыг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээлэв.

18:20 Алба хаагчид урьдчилсан байдлаар гал түймрийн голомтоос 36 хүүхэд, 73 том хүнийг аюулгүй бүсэд гаргаж авран хамгаалж ажиллалаа. Иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Гал унтраах 42 метрийн 2, 32 метрийн нэг гал унтраах шатны автомашиныг ашиглаж байна.
18:30 Галыг бүрэн унтраалаа. Угаартсан, эмнэлэгт хүргэгдсэн хүн байхгүй. Гал унтраах ажиллагаанд Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч, гал унтраах 20 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллалаа.