Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ. Уг таних тэмдгийг өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээсэн байна.
Таних тэмдэг нь жирэмсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн орчинд илүү аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна бусдын ойлголт, хүндэтгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Ялангуяа жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд тухайн эмэгтэй жирэмсэн болохыг илэрхийлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.
Мөн нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газарт жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, суудал тавьж өгөх, дараалал харгалзах зэрэг эерэг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү санаачилга чиглэж буй аж.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, нийгмийн дэмжлэгтэй орчныг бүрдүүлэхэд иргэдийг хамтран оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: НЭМҮТ