Ботаникийн цэцэрлэг байгуулах санаачилгын эхлэлийг Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд тавилаа.
Энэ нь манай улсын говь, цөлөрхөг хээрийн бүсийн анхны цэцэрлэг болно. Ургамлын олон янз байдлыг хамгаалах, унаган ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах нь энэ ажлын зорилго юм.
“Монгол элсний” улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг түшиглэн говь, цөлөрхөг хээрийн бүсийн ботаникийн цэцэрлэг байгуулах боломж, хэрэгжүүлэх үе шат, хамтын ажиллагааны чиглэл болон богино, дунд хугацааны төлөвлөлтийг тодорхойлох хэлэлцүүлэг болжээ.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, хамгаалалтын захиргаа, төсөл, хөтөлбөрийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүд оролцов.
Тэд эргамлын нөөц хамгаалал, үрийн сан бүрдүүлэлт, нөхөн сэргээх арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ботаникийн цэцэрлэг байгуулснаар говийн бүсийн унаган ургамлыг хамгаалж, үрийн нөөцийг хадгална. Суль, элсний цулхир, урал чихэр өвс, монгол хунчир, чонон хармаг зэрэг эмийн болон эдийн засгийн ач холбогдолтой ургамлыг тарималжуулж, тогтвортой ашиглах боломж бүрдэнэ.
Мөн судалгаа шинжилгээ, инновац, экологийн боловсрол, сургалтын чиглэлээр хөгжих шинэ орчин бүрдэж, говь, цөлөрхөг хээрийн бүсийн экосистем хамгааллын урт хугацааны суурь бэхжих ач холбогдолтой.
Ботаникийн цэцэрлэг нь цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах үндэсний хүчин чармайлтыг дэмжсэн шинэ алхам юм.